ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

32031

Өмнөговьчуудын хувьд энэ жил “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” нийт иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, Эх хүүхдийн эрүүл мэнд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ийн хүн амын сан, Оюутолгой ХХК, Говийн оюу хөгжлийг дэмжих сан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, Нутгийн удирдлагын ордонд “Жирэмсний хяналт, өсвөр үеийн ээлтэй үйлчилгээг анхан шатанд оновчтой болгох нь” 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд 15 сумын Засаг дарга, ЭМТ-ийн эрхлэгч, эх баригч нар оролцож байна.

Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр хэрэгжсэнээр зөвхөн сургалт зохион байгуулаад зогсохгүй тухайлсан арга хэмжээг зохион байгуулах талаар аймгийн удирдлагуудтай уулзаж санал хэлэлцлээ. Тодруулбал:
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээ мэдээллийг сайжруулах мобайл аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлнэ
-Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг хамруулна
-Номгон сумын ЭМТ-ийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ
-Номгон сумын төрөх эмэгтэйчүүдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулна
-Ханбогд суманд “Эрүүл малчин-2″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих