Засаг Ноён С.Гансэлэмийн зохион байгуулсан архидалт төрийн албан хаагчийн аминд хүрчээ

27b3bd1ecf0d5f3e1074ed29f31b8144Говь-Алтай аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтад ийм харамсалтай хэрэг гарч,  гэм зэмгүйхэн ажлаа хийж явсан  Төрийн албаны зөвлөлийн ажилтан, цэл залуухан эр зуурдаар амиа алдсан байна. Талийгаач энэ сарын 21-22-ны өдрүүдэд Говь-Алтай  аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, удирдах ажилтнуудад лекц  уншин,  төрийн албан хаагчийн  ёс зүйн байдал, төрийн албаны хэрэг хөтлөлтийн талаар лекц уншин, сургалт явуулсан аж.  Харамсалтай нь зөвлөгөөн өндөрлөсний дараа Засаг ноён С.Гансэлэм,  Засаг даргын орлогч Ганбат, тамгын газрын ажилтан Зандраа нар Улаанбаатараас ирсэн зочдоо аван аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтыг зорьсон гэнэ.  Ширээнийхээ бүтээлгийг солиороорой, шинэ халаадаа өмсөөрэй, ямааныхаа нүүрийг угаагаарай гэдэг шиг зүйл Хүнхрээгийн амралтад болж, найр хавтгайран зочид бүжгийн талбайд  хөгжилдөн цэнгэх үеэр  Төрийн албаны зөвлөлийн ажилтан  Х   бүжгийн талбайд  амиа алджээ.  Төр, засгийн зүгээс   уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч,   Засгийн газраас хоёр референт, Хууль зүйн байнгын хорооноос гурван ажилтан, Төрийн албаны зөвлөлөөс хоёр мэргэжилтэн илгээж байхад, аймгийн удирдлагууд  арга хэмжээг  архидалт  хэмээн  андуурч, хонон өнжин найрласан нь  эцэстээ хүний аминд хүрсэн байна.

 Х.Бат-Идэр

Dorgio.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 June 2018

Hunhree bish Hunher gedgii

Нэр: Hunher Огноо: 28 June 2018

Хүнхрээ биш Хүнхэр гэдэг юм.Мэдээ бичих гэждээ хөөрхий чааваас

Сэтгэгдэл бичих