Хуурамч мэдээ, тролл

000e81d87d1e4167fcceb3313e4aeb90“Улаан талбай дээр мотоцикл үнэгүй тарааж байна” гэсэн мэдээ социализмын үед гарч гэнэ. Одоо бол хуурамч мэдээ гэх биз. Гэхдээ Зөвлөлт засгийн үед гарсан онигоо ёсоор бол үнэхээр тийм юм болохын хувьд бол болсон гэх. Гагцхүү багаахан хэдэн алдаа байсан нь нэгд Улаан талбай биш Невийн өргөн чөлөө, хоёрт, мотоцикл биш унадаг дугуй, гуравт, тараах биш хурааж авч байсан юм гэдэг.

Ийм “багаахан” алдаа бүхий хуурамч мэдээ өдгөө харин үзэл суртлын асар том дайн болтлоо өргөжжээ. Дайн гэхийн учир нь ОХУ-ын хувьд ийм мэдээ бэлтгэдэг бүхэл бүтэн армитай болсон байна. Оросуудын “веб-бригады” гэдэг ийм армийг дэлхий даяар “Оросын троллууд” хэмээн нэрийднэ. Нэгэнт дайны хэмжээнд хүрсэн учраас улс орнууд хуурамч мэдээлэл, харь орны үзэл сурталд үл автах, сөрөг тэмцэх стратеги боловсруулан, тусгай алба үүтгэн ажиллаж эхэлжээ.

Түүх

Ийм арми, интэрнэтэд хуурамч мэдээ бэлддэг тусгай ажилчид байдаг тухай хамгийн анх 2003 онд Оросын сэтгүүлч Анна Полянская, Андрей Кривов, Иван Ломако нар нийтлэлдээ бичжээ. Сэтгүүлч Анна Полянская нь ОХУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Галина Старовойтовагийн туслахаар ажиллаж байсан хүн. Галина гишүүн ялангуяа Орос дахь цөөнх үндэстний эрхийн төлөө тэмцдэг байжээ. Харамсалтай нь түүнийг 1998 онд, Санкт Петрбург дэх гэрт нь буудан хороосон, хэргийн эзнийг өнөөг хүртэл олоогүй буй. Гурван сэтгүүлчийн судалж үзсэнээр 2000 оны үед Оросын интэрнэт ертөнцөд маш жигтэй өөрчлөлт, гэнэт буй болжээ. Оросын интэрнэт Рунетийн орчинд 1998-1999 оны үед нийт бичлэг, бичээчдийн 70 орчим хувь нь ардчилсан, либерал үзлийг дэмждэг байж. Гэтэл, ердөө ганцхан жилийн дотор буюу 2000 он гарсаар гэнэтхэн интэрнэт орчин дахь бичлэг, сэтгэгдлүүдийн 70 хувь нь ардчилал, либерализмын эсрэг агуулгатай болсныг сэтгүүлчид сэжиглэн, эрэн сурвалжилснаар Оросын тусгай албаныхны зохион байгуулсан тусгай, баг, ажилтнууд ийм зүйл хийж байгааг анх мэдээлсэн байна. (Анна Полянская, Как снова убивают Галину Старовойтову, 2003)

2012 онд Анонимус хэмээх хак бүлэглэлийн Орос дахь салбарынхан “Наши” – Оросын залуучуудын холбооны даргын цахим шуудан руу нэвтрэн, бүх мэдээллийг нь авч чаджээ. “Наши” гэдэг нь хуучны Комсомол-ийн маягаар ажилладаг, Оросын төрийг дэмждэг залуусын байгууллага юм. Тус холбооны дарга Якеменко ажилтнууддаа бичсэн захидалдаа вэб-бригад буюу троллуудын бичсэн бичлэг бүрийг хэрхэн үнэлэх, яаж шагнасан зэргээ нэн нарийн бичсэн байсан нь ил болжээ. Нэг сэтгэгдлийг 85 рубль буюу тухайн үеийн ханшаар бол 3 ам. доллараар үнэлсэн байв. Жишээлбэл, “Лева Савва (I Pad – аар шагнагдсан) энэ сард 651 сэтгэгдэл бичиж 44 хэлэлцүүлэг өрнүүлсэн – 50 мянган рубль, Миша Кудрявцев (I Pad – аар шагнагдсан) 366 сэтгэгдэл – 48 мянган рубль. Регина Кирютина 150 сэтгэгдэл – 18 мянган рубль. Ажлын норм долоо хоногт 60 сэтгэгдэл, 6 хэлэлцүүлэг, нэг сэтгэгдлийг 85 рубль, хэрхэлцүүлгийг 200 рублиэр үнэлнэ” хэмээн бичжээ. (Коммерсант сэтгүүл, Анастасия Каримовагийн нийтлэлээс)

Амьд троллын түүх

Тролл гэдэг нь угтаа Скандинавын домог үлгэрт гардаг агуй, ууланд бүлээрээ суудаг хүн төрхтэй, аймшигт муухай царайтай амьтдын нэр юм. Өдгөө цагт тусгай байранд сууж, Оросын төр засгийн бодлогоор бусад улсын эсрэг үзэл суртал түгээгч хүмүүсийг ийн нэрийдэх болжээ. Эхэндээ дунджаас илүү цалинтай, тооцоолуурын ард суух ажил гэхээр маш сайхан санал мэт бодогдох боловч он удаан жил жижиг өрөөнд хашигдаад ирэхээр “зомби” мэт болж эхэлдэг хэмээн хамгийн анх элссэн 25 троллын нэг Алексей өдгөө хуучилж байна.

“Одоо бол хэн хамаагүй, бөөнөөр нь ажилд авдаг болсон, анх нэтээр хуурамч мэдээ бичих ажил бол цалин өндөр, тусгай шалгууртай байлаа” хэмээнэ. Шалгуур буюу анхны даалгавар нь Аллен Даллесын тухай нийтлэл бичих байж. Аллен Даллес нь хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын Төв Газрын даргаар ажиллаж байсан хүн юм. Ингээд тун сайн бичиж ажилд орсноор хүн бүр LiveJournal хэмээх онлайн сэтгүүлзүйн алдартай платформ дээр 3 өөр нэрээр хаяг үүсгэх даалгавар авсан байна. Нэг нь мэргэжлийн түвшний, маш сайн блог байх ёстой, нөгөө хоёр нь жирийн иргэн мэт байна. Ажилд орсноор залуус 12 цагаар ээлжлэн 24 цагийн турш ажиллаж эхэлжээ. Ямар сэдвээр бичихийг цаанаас нь өгнө. Тусгай сэдвүүдээс жишээ татвал: “Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Обама, Хоёр ерөнхийлөгчийг хамтад нь харьцуулах, Украйн, Оросын Батлан Хамгаалах Яамны гавьяа, алдар нэр, сүр хүч, Сирийн дайн, Оросын сөрөг хүчний нэр хүндийг унагах, Америк улс эбола вирусыг тарааж буй нь” гэх мэт.

Зарим үед зарим сэдвийг нэн онцолно. Жишээ нь Сириэс химийн зэвсгийг гаргах ажиллагааг Оросын хараан дор явуулж байх үед энэ сэдвээр өдөрт 6-7 мэдээлэл бичих ёстой байжээ. Алексей цаанаас зохиож өгсөн тоог хараад “Сириэс нийт химийн зэвсгийн 30 хувийг устгалаа”, маргааш нь “Өнөөдөр нийт 32 хувийг нь устгалаа” гэх мэтчилэн бичдэг байв. Дотооддоо бол хүмүүст ойлгуулах хамгийн чухал хоёр сэдэв нь, нэгд, Навальныйг харлуулах, хоёрт, Крымыг Орос эзэлснийг зөв болгон үзүүлэх.

Харин англи хэлтэй троллуудыг тусад нь байлгадаг ажээ. Тэд нийтийн сүлжээнд хэдэн зуун хуурамч хаяг нээснээ сайрхан ярьдаг байсан аж. Англи хэлтнүүдийн бай нь барууны сонгогчид. Бүтэн хоёр жил жижиг өрөөнд хэдэн арван хүнтэй хамт ийм ажил хийсэн Алексей 2015 оны дунд үед ажлаасаа гарахаар шийджээ. Өдгөө тэрбээр Санкт Петрбургт тавилгын бизнес эрхэлж байна. Тэрбээр боловсролтой хүний хувьд юу хийж байгаагаа, хуурамч мэдээ тарааж байгаагаа ойлгож байсан, мөнгө олох аргаа л гэж үзэж байснаа тайлбарлан яриад “харин бусад олон хүний хувьд нөгөө хүний тархи угаах ажилдаа өөрсдөө итгээд, бичиж буй мэдээгээ спортын багийн чийрлийдэр хэмээх бүжигчин дэмжигчид адил ухаангүй сохроор шүтэж эхэлдэг” гэсэн юм. (Алексейн Нью-Йорк Таймс-д өгсөн ярилцлагаас)

Жижиг улсуудад ямар нөлөөтэй вэ?

Энэ бол ялангуяа ОХУ-ыг тойрсон жижиг улсуудын хувьд зүгээр нэг Фэйсбүүкийн маргаан төдий биш, улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. “Балтын төмөр хатагтай” хочоороо алдаршсан Литвын ерөнхийлөгч Далиа Грибаускайтэ “Орос манай руу аль хэдийн довтолсон. Энэ бол хамгийн аюултай дайн буюу мэдээллийн дайн” хэмээн ил тод мэдэгдсэн билээ. Уншигч та санаж байгаа бол Далиа Грибаускайтэг Монгол улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан хэмээх хуурамч мэдээг орос хэлээр гаргасан, үүнд манайхан ихэд уурсаж, Литва улсыг болон Ерөнхийлөгчийг нь нийтийн сүлжээгээр эрчимтэй муулсан билээ. Хожим энэ мэдээлэл худал болохыг хоёр улсын Гаддад яам албан ёсоор мэдээлсэн боловч нийтийн сүлжээн дэх олон хүний хувьд Литвын талаарх таагүй сэтгэгдэлтэй үлдсэн нь бол дамжиггүй юм. Энэ бол хуурамч мэдээлэл, троллын дайны ганц л жишээ.

Эстонын эх оронч залуус мэдээллийн энэ дайнд оролцож, троллын эсрэг бүлэглэл буй болгожээ. “Тэд тролл юм бол бид элф” хэмээн Кремлийн интэрнэт сурталчилгааны эсрэг бүлгэм үүтгэсэн Миндаугас ярьж байна. Элф гэдэг нь тролл шиг домгийн амьтан, гэхдээ ихэвчлэн хүнд тустай үйл хийдэг гэдэг. Анх тэд хорь гучуулаа нийлж, Оросын талаас шуурга мэт дамжуулж буй Европыг, НАТО-г, мэдээж АНУ-ыг Эстонийн ард түмнээр үзэн ядуулах гэсэн дайралт довтолгоо бүрийг хаанаас ирж байгааг тогтоон, няцаалт өгч эхэлжээ. Удалгүй эх орныхоо суртал үзлийн хамгаалах гэсэн залуус тэдэн дээр нэмэгдсэн байна. Миндаугас гэвч Эстонд ямар ч асуудал байхгүй гэдэг муйхар үзэлтэн биш. Тэрбээр “Эстонд нийгмийн асуудал бий бий. Гэхдээ гол нь Оросын талаас тэр бүх асуудлыг барууныхны албаар тавьж буй зүйл, манай улсын удирдагчдыг Барууны хүүхэлдэй, гар хөл. Оростой нэгдвэл сайн сайхан болно гэсэн маш аюултай сурталчилгаа ирээд буй учраас бид хамгаалан тэмцэж байгаа юм” хэмээн ярьжээ. Хамгийн аюултай нь нөгөө талын троллууд цалинтай, 24 цагаар, бүтэн армиар довтолж байгаа бол Эстонийн Ай Ти мэддэг, эх оронч залуус тэр бүгдийн эсрэг өөрсдийн сайн дураар үзэлцэж байна. Гэхдээ бас чиг тэдний зүтгэлийг бас үнэлж байгаа ажээ. Ригад хуралдсан НАТО-гийн чуулган дээр Литвын Зэвсэгт Хүчнээс 21-р зууны дайн мэдээллийн чиглэлээр, их өөр болсныг тэмдэглээд энэ дайнд Элф хэмээх бүлэглэлийн залуус чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна.

Бид ялагдаж эхэлсэн

Манай Монгол улсын хувьд мэдээллийн энэ дайныг хэр нухацтай авч үзэж буйг мэдэхгүй юм. Фэйсбүүк, Жиргээгээр троллуудын эсрэг зоригтой дуугардаг, ард олныг үнэн бодтой мэдээллээр сэнхрүүлэхийг хичээдэг цөөхөн хүн бий. Эстоны залуус шиг бүлэглэл болоод тэмцэж арай ч чадахгүй байгаа бололтой. Үүнд зөвхөн улс төр, эдийн засаг, гадаад хэлний мэдлэгээс гадна мэдээллийн технологи, тооцоолуурын чадвар маш чухал. Ямар ч байсан сүүлийн таван жилд энэ дайнд Монгол улс ялагдаж эхлээд байгаа дүр зураг харагдаж байна. Учир нь маш олон хүн гурав дахь хөршийн бодлогоос татгалзаж, хоёр, тэр ч бүү хэл, ганц хөршийн бодлогод уриалж, хаа холын улс гүрнийг манайх руу довтолж байгаа мэтээр үнэхээр итгэсэн болох нь тов тодорхой болжээ. Худлыг мянга давтахад үнэн болдог гэдэг энэ ажээ. Нэгэнт ийм бэлэн угаагдсан тархитай байхад ямар ч улсаас ямар ч үйл ажиллагаа явуулахад бэлэн хөрс болох нь дамжиггүй.

Энэхүү нийтлэлийг яг бичээд дуусаж байх цаг мөчид хуурамч мэдээллийн сонгодог жишээ манай нийтийн сүлжээгээр тарж байна. Хуурамч мэдээг зохиохдоо тухайн улс, ард олон, боловсрол мэдлэгт нь тулгуурлан өөр өөр хувилбараар зохиомжилдог ажээ. Өмнө Оросын ард түмэнд зориулж Эбола хэмээх вирусыг АНУ дэлхий даяар цацсан хэмээх мэдээллийг энд тэнд бичих ёстой болсон тухайгаа экс тролл Алексей ярьсан буй. Тэгвэл манай хувьд хүүхдэд Д витамин уулгаж байгаа төслийг “Америкийн дэлхийн хүн амыг багасгах туршилт” гэсэн хуурамч мэдээ Фэйсбүүкээр гарч эхэлсэн, олон хүн итгэж, үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байна.

Нийтлэлч М.Саруул-Эрдэнэ


URL:

Нэр: read this Огноо: 6 August 2018

I simply want to say I am just very new to blogging and seriously loved you’re web-site. More than likely I’m likely to bookmark your blog . You amazingly have exceptional well written articles. Appreciate it for revealing your website page.

Нэр: 5vn6ey9c63v4bwct5vwc4 Огноо: 11 August 2018

Title

[...]Here is a great Weblog You may Obtain Fascinating that we Encourage You[...]

Нэр: John Deere Service Manuals Огноо: 17 August 2018

This web page is really a walk-through its the internet you desired with this and didn’t know who need to. Glimpse here, and you’ll definitely discover it.

http://www.repairloader.net

Нэр: Travel & Leisure Огноо: 19 August 2018

There is noticeably a bundle to know about this. I assume you made certain good points in features also.

Нэр: http://www.homedesignseattle.tk Огноо: 24 August 2018

This is really interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look forward to seeking more of your magnificent post. Also, I’ve shared your web site in my social networks!

Нэр: small business loans Огноо: 25 August 2018

I cling on to listening to the news update lecture about receiving boundless online grant applications so I have been looking around for the finest site to get one. Could you tell me please, where could i get some?

Нэр: degree Огноо: 26 August 2018

I’m extremely impressed with your writing skills and also with the layout on your weblog. Is this a paid theme or did you customize it yourself? Either way keep up the nice quality writing, it’s rare to see a great blog like this one today..

Нэр: sildenafil without a doctor prescription Огноо: 27 August 2018

I’m in high school and starting next year I will have to start looking at colleges. I know I want to find a college just for creative writing. I love writing stories of all sorts, and I know of a couple colleges that specialize in creative writing. But where would you recommend? Remember, I’m talking about creative writing, not journalism. Any suggestions?.

https://disqus.com/home/discussion/channel-new/for_some_people_having_to_speak_in_public_is_their_worst_nightmare_come_true_just_thinking_of_it_077/

Нэр: http://www.homedesigntulsa.tk Огноо: 31 August 2018

You actually make it appear so easy along with your presentation but I to find this matter to be actually one thing that I think I might never understand. It kind of feels too complex and extremely huge for me. I’m looking ahead in your next post, I¡¦ll attempt to get the cling of it!

Нэр: homedesignwashington.tk Огноо: 31 August 2018

Great goods from you, man. I’ve understand your stuff previous to and you’re just too excellent. I actually like what you’ve acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make it enjoyable and you still take care of to keep it wise. I cant wait to read far more from you. This is really a tremendous website.

Нэр: email marketing Огноо: 3 September 2018

Wow! Thank you! I always needed to write on my blog something like that. Can I include a fragment of your post to my blog?

Нэр: discount travel Огноо: 4 September 2018

Thank you a lot for giving everyone remarkably memorable chance to discover important secrets from this website. It is usually very good and also packed with a great time for me personally and my office colleagues to search your website really 3 times weekly to learn the new items you will have. Not to mention, we’re always astounded with the unique secrets you give. Certain 4 points in this posting are definitely the finest we have all ever had.

Нэр: how to make money online Огноо: 5 September 2018

I¡¦ve been exploring for a little for any high quality articles or weblog posts in this sort of area . Exploring in Yahoo I finally stumbled upon this website. Reading this info So i am happy to show that I have an incredibly good uncanny feeling I came upon just what I needed. I most without a doubt will make certain to do not forget this website and provides it a glance on a constant basis.

Нэр: speed dating Огноо: 6 September 2018

Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to far added agreeable from you! However, how could we communicate?

Нэр: career research Огноо: 8 September 2018

I must voice my respect for your generosity for those people who must have guidance on the subject matter. Your personal commitment to getting the solution up and down became extraordinarily valuable and have constantly made professionals just like me to reach their targets. This important guidelines signifies much to me and further more to my office colleagues. Thanks a ton; from everyone of us.

Нэр: 4youhotels.com Огноо: 8 September 2018

As a Newbie, I am permanently exploring online for articles that can aid me. Thank you

Нэр: maglia Juve Огноо: 9 September 2018

I like this site – its so usefull and helpfull.
maglia Juve http://www.haeroo.com/Juve-bambini-71/

Нэр: better homes Огноо: 10 September 2018

Hello there, I discovered your web site by the use of Google even as searching for a related matter, your website got here up, it appears great. I’ve bookmarked it in my google bookmarks.

Нэр: Automotive Огноо: 11 September 2018

Hello. Great job. I did not imagine this. This is a excellent story. Thanks!

Нэр: Health & Fitness Огноо: 11 September 2018

You really make it seem so easy together with your presentation however I in finding this topic to be actually something which I believe I might by no means understand. It sort of feels too complicated and very vast for me. I am taking a look ahead on your next submit, I will try to get the dangle of it!

Нэр: Pets & Animal Огноо: 11 September 2018

Hey, you used to write excellent, but the last few posts have been kinda boring¡K I miss your great writings. Past several posts are just a little bit out of track! come on!

Нэр: Health & Fitness Огноо: 11 September 2018

My husband and i felt very glad John managed to do his inquiry while using the ideas he discovered through your web site. It is now and again perplexing to just find yourself making a gift of guidelines that many people might have been trying to sell. And we realize we now have the website owner to thank for this. The main illustrations you’ve made, the simple website navigation, the friendships you will help to promote – it’s got many astonishing, and it’s facilitating our son and our family imagine that the theme is cool, which is really vital. Many thanks for the whole lot!

Нэр: home design inspiration Огноо: 12 September 2018

Nice blog here! Also your web site loads up fast! What web host are you using? Can I get your affiliate link to your host? I wish my website loaded up as fast as yours lol

Нэр: Women Огноо: 13 September 2018

Just wanna input that you have a very decent web site , I love the design and style it really stands out.

Нэр: Career And Jobs Огноо: 14 September 2018

I precisely wanted to thank you so much again. I’m not certain the things I would have worked on in the absence of these concepts shared by you directly on my topic. Certainly was the challenging problem in my opinion, but noticing a specialized tactic you treated it took me to weep for gladness. I am happy for your information and thus hope that you comprehend what an amazing job you happen to be providing instructing other individuals all through a site. I am sure you’ve never met any of us.

Нэр: Web Design Огноо: 16 September 2018

Enjoyed examining this, very good stuff, thankyou . “Nothing happens to any thing which that thing is not made by nature to bear.” by Marcus Aurelius Antoninus.

Нэр: Dating Огноо: 18 September 2018

I got what you intend, regards for posting .Woh I am glad to find this website through google. “If one does not know to which port one is sailing, no wind is favorable.” by Seneca.

Нэр: business today Огноо: 19 September 2018

Well I sincerely enjoyed reading it. This information offered by you is very useful for accurate planning.

Нэр: Shopping Огноо: 19 September 2018

I precisely needed to thank you so much all over again. I’m not certain the things I would’ve used in the absence of the entire techniques contributed by you relating to that industry. It had become a real horrifying problem in my position, nevertheless being able to view the very well-written fashion you treated that forced me to jump for contentment. Now i’m thankful for the service and hope that you find out what a great job your are putting in instructing the others all through your websites. I am sure you haven’t met any of us.

Нэр: kitchen decorating Огноо: 20 September 2018

As a Newbie, I am continuously exploring online for articles that can aid me. Thank you

Нэр: Legal Огноо: 21 September 2018

I reckon something really interesting about your blog so I saved to bookmarks .

Нэр: Business & Finance Огноо: 21 September 2018

Great post and right to the point. I am not sure if this is really the best place to ask but do you people have any thoughts on where to employ some professional writers? Thanks in advance :)

Нэр: Business & Finance Огноо: 21 September 2018

You actually make it seem really easy with your presentation but I in finding this topic to be really something that I feel I would by no means understand. It sort of feels too complicated and very extensive for me. I am looking ahead to your next put up, I¡¦ll try to get the hold of it!

Нэр: Computer & Technology Огноо: 21 September 2018

hello there and thank you for your information – I’ve definitely picked up anything new from right here. I did however expertise some technical points using this web site, as I experienced to reload the site many times previous to I could get it to load properly. I had been wondering if your hosting is OK? Not that I am complaining, but sluggish loading instances times will often affect your placement in google and can damage your high quality score if advertising and marketing with Adwords. Well I’m adding this RSS to my e-mail and can look out for much more of your respective exciting content. Make sure you update this again soon..

Нэр: Car & Automotive Огноо: 21 September 2018

Very nice info and straight to the point. I am not sure if this is in fact the best place to ask but do you folks have any ideea where to get some professional writers? Thank you :)

Нэр: Travel & Leisure Огноо: 21 September 2018

I like the helpful info you provide in your articles. I will bookmark your weblog and check again here frequently. I am quite sure I will learn plenty of new stuff right here! Good luck for the next!

Нэр: web programming Огноо: 21 September 2018

Thanks a lot for providing individuals with remarkably wonderful opportunity to read articles and blog posts from this blog. It’s usually very kind and stuffed with a great time for me personally and my office friends to visit your website at minimum 3 times weekly to read the new guidance you will have. And definitely, I am actually motivated with your good tactics you serve. Some two facts in this article are truly the most impressive we’ve had.

Нэр: Ross Marks Огноо: 22 September 2018

Thanks for the blog loaded with such a large amount of information. Stopping by your blog helped me to induce what i used to be yearning for.

https://rious478.kinja.com/7-practical-tips-on-how-to-maintain-and-monitor-your-ba-1828917645?rev=1536485677838

Нэр: Business Огноо: 22 September 2018

I have read several just right stuff here. Definitely value bookmarking for revisiting. I surprise how much effort you place to create such a magnificent informative web site.

Нэр: fitness Огноо: 23 September 2018

You actually make it appear really easy with your presentation however I find this matter to be actually something which I believe I’d never understand. It sort of feels too complex and extremely vast for me. I am taking a look forward in your subsequent put up, I will attempt to get the grasp of it!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.