Дэлгэрмөрөн онигоонд оржээ

Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлагийнхан эргэн нэгдэх сурагтай байна. Үүнийхээ эхлэлийг тавьсан уран бүтээлчид эхний дуугаа гараасаа гаргасан байх юм. “Номин талст” хамтлагийнхны эргэн нэгдсэний баталгаа болох шинэхэн уран бүтээл нь “Намайг” нэртэй дуу гэнэ. “Намайг” гэх “Номин талст” хамтлагийнхны дууг гитарчин Өөжгий зохиосон юм байна.

Түүнчлэн хамтлагийн залуус эргэн нэгдэх тухай ярьж байх зуур хамтлагийн гишүүн “дэггүй шар” гэгддэг Дээгий маш том онигооны эзэн болжээ. Тэрбээр саяхан “Скай” их дэлгүүрээр орж, эхнэрийнхээ захиасыг биелүүлж, баахан хүнс цуглуулжээ. Урьд шөнө нь нэвширтэл архидсан байсныг хэлэх үү.

Дээгий машинтай, машингүй давхиж, байснаа ч анзаараагүй явж. “Скай” их дэлгүүрт ороод гарсан дуучин залуу гэнэтхэн машин аа алга болчихлоо гэж санан унааныхаа эрэлд мордсон юм байна. Ингэхдээ тэрбээр хамгийн түрүүнд цагдаад тэмдэглүүлсэн ажээ. Сүүлдээ ч за яахав. Машин ч үгүй боллоо доо. Хөөрхий хэмээн өөртөө үглэсээр тахсигаар гэртээ хүргүүлтэл өнөөх хулгайд алдсан гэгдсэн машин нь гэрийнхэн гадаа торойгоод байж. Энэ гайт бор дарснаас болж нэг л өдөр толгойгоо мартах вий дээ.


URL:

Сэтгэгдэл бичих