САЙН ДУРЫНХАН БУЮУ ТӨР, УЯАЧ ХОЁРТ “ХАМААГҮЙ” УНААЧ ХҮҮХДИЙН АМЬ

olloo_mn_1530242024_hurdanmori4Жил бүрийн өдийд баяр наадмууд толгой дарааллан үргэлжлэхээс эхлээд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагууд хөнддөг. Гэвч өнөөдрийг хүртэл унаач тэд томчуудын зугаа цэнгэлийн хохирогч болсоор байна. Жилд 300 гаруй хүүхэд бэртэж, эмнэлгийн тусламж авдаг тухай албан мэдээлэл бий. Хамгийн хэрцгий нь эдгээр хүүхдүүд дураараа морь унасан учраас гэх тайлбараас өөрсдөө хохирогч болон үлддэг.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд зааснаар тухайн иргэн ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирсон бол хохироосон тал нь эрүүл мэндийн бүх үйлчилгээ үзүүлэх заалт бий. Гэвч үүнийг унаач хүүхдэд төдийгүй бусад салбарт ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй. Харин ч “Энэ хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан гарчээ” гээд хариуцлагаас мултарч, нэр цэвэр үлдэхийг хичээнэ. Ийм утгатай заалтыг ч Морин спорт уячдын холбооны уралдааны дүрэмдээ “хүүхэд сайн дураараа хурдан морь унана, хурдан морь унах хүүхдийн эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Унаач хүүхэд Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэж оруулсан байх юм.

Тодруулбал, ММСУХ-ны Уралдааны дүрмийн зургаад унаач хүүхдийн эрх, үүргийн тухай заалтууд оруулжээ.

6.1. Хурдан морь унаач хүүхэд нь сайн дурын үндсэн дээр морь унах ба эх, эцгээсээ зөвшөөрөл авсан байх.
6.2. Хурдан морь унасны төлөө уяачаас зохих шан хөлс авах.
6.3. Уралдааны замд эмээлийн олом, жирэм сулрах зэрэг бусад шаардлага гарвал морины комисст хэлж тусламж авах.
6.4. Эцэг, Эх, хууль ёсны асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн боловч хүүхэд өөрөө тухайн морийг унахаас татгалзах.
Нэг үгээр, эл дүрмээр хүүхдэд үүрэг оногдуулсан байх юм.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар 16 000 айл өрхийн хүүхдүүд хурдан морь унаж байгааг тогтоожээ. Харин энэ 16 000 айл нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай өрхүүд байсан аж. Өөрөөр хэлбэл амьдралын боломж тааруу, ядуу өрхийн хүүхэд унаачаар “ажилладаг” гэсэн үг юм.

Жилийн жилд л уралдааны үеэр хурдан мориноос унаж хүүхэд амиа алддаг. Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирох нь энгийн үзэгдлийн хохирогчид амжиргааны төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүд. Нэг үгээр дүрэмд заасны дагуу тэд унаач гэх “ажил”-ыг хийснээр цалин авч, амжиргаанд нэмэр болж байна. Бидний ярьдаг хүүхдийн эрх холбооны ганцхан дүрмээр хязгаарлагдаж байна. Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүйг эрх баригчид, хууль санаачлагчид анхааралдаа авах цаг болж. Үгүй ядаж унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд уяачийн хүлээх хариуцлагийг өндөржүүлмээр байна.

П.ГОО


URL:

Нэр: Marica Lafleur Огноо: 27 January 2019

I discovered your blog website on google and check a few of your early posts. Still continue the good work. I just additional up your RSS feed to my MSN Information Visitor. Seeking forward to reading more from you down the road!

http://www.procto-med.com/reyes-syndrome-information/

Нэр: Eliza Casburn Огноо: 28 January 2019

An enlightening conversation is worth comment. I think that you will want to write more and more on this area of interest, it may not end up being a taboo subject but commonly people are not courageous sufficient enough to talk on these topics.

http://www.procto-med.com/biliary-atresia-ba/

Нэр: Toney Sermersheim Огноо: 28 January 2019

That’s so cool! I don’t suppose I’ve read anything such as this before. So pleasant to obtain somebody with some primary thoughts on this matter. Really thank you for beginning this up.

http://www.winterhilllargo.com/different-investment-opportunities-in-property-markets/

Нэр: Affiliate Bots - Make Easy Money Online Огноо: 30 January 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Make $2000 Monthly on Autopilot Огноо: 31 January 2019

Recent Blogroll …

You may take a second to check out the content material from this internet sites we’ve linked to on this post…

Title

[...]one of our guests not long ago proposed the following website[...]

Нэр: Unique Weight Loss Method Огноо: 1 February 2019

Read was interesting, stay in touch….

Perfectly written!

Нэр: 안전공원 Огноо: 3 February 2019

Title

[...]Sites of interest we’ve a link to[...]

Нэр: 토토사이트 Огноо: 3 February 2019

Title

[...]Here are several of the sites we recommend for our visitors[...]

Нэр: Make Money on Auto-pilot Огноо: 4 February 2019

Wonderful story …

Here are a number of unrelated information, nonetheless truly worth taking a your time to visit this website

Нэр: 먹튀검증 Огноо: 7 February 2019

Title

[...]the time to study or visit the content or websites we’ve linked to beneath the[...]

Нэр: Samuel Scheirman Огноо: 8 February 2019

That’s so cool! I don’t suppose I’ve read anything such as this before. So pleasant to obtain somebody with some primary thoughts on this matter. Really thank you for beginning this up.

https://www.goodreads.com/user/show/93295884-julia-coonan

Нэр: legal steroids for getting ripped Огноо: 10 February 2019

Title

[...]we came across a cool internet site that you just might get pleasure from. Take a appear should you want[...]

Нэр: Rusty Schabacker Огноо: 16 February 2019

Can I just say what a easement to discover someone who actually knows what they’re discussing on the Internet. You definitely recognize how to bring an drawback to sunlight and render it informative.

http://jayofsunshine.blogspot.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.