ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

olloo_mn_1530425091_surguliЭлсэлтийн ерөнхий шалгалт хэмээх том давааг даван, хариугаа хүлээж ямар сургуульд орохоо бодон суугаа сурагчиддаа Монголдоо толгой цохидог их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийн хугацааг танилцуулж байна.

МУИС

Элсэлтийн бүртгэл орон даяар зүргадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, долдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Элсэлт зөвхөн цахим хэлбэрээр явагдах ба http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм. Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн үед бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг, системээс харуулах бөгөөд сонирхсон сургууль\салбараа сонгож тэмдэглэнэ.

СЭЗИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийг орон даяар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас, долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 хүртэл www.admission.ufe.edu.mn хаягаар бүртгэх юм байна. Элсэлтийн бүртгэлийн хураамж 15000 төгрөг.

ШУТИС

ШУТИС-ийн элсэлт 2018 оны долдугаар сарын 1-ээс долдугаар сарын 4-ны өдрүүдэд 24 цагийн дотор www.elselt.edu.mn хаягаар явагдана.

МУБИС

Улаанбаатар хотын элсэгчдийг долдугаар сарын 1-ээс 4-ны 18.00 цаг хүртэл http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон МУБИС-ийн төв байранд бүртгэх юм байна. Харин хөдөө орон нутгийн элсэгчдийг долдугаар сарын 1-ээс МИДСК-ын журмын дагуу бүртгэдэг. Мөн элсэлтийн хуваарь сонголт долдугаар сарын 5-аас 7-ны хооронд явагдаж http://burtgel.surgalt.mn/ сайтад тавигдана.

АШУҮИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/бүртгэлийн вэб хаягаар явагддаг. Элсэхийг хүсэгчид АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. Харин орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуүлна.

Мандах бүртгэл

Элсэлт 2018 оны зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 3-ныг хүртэл http://mandakh.edu.mn/ сайтаар явагдана.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Шилдэг мэргэжил гэж байдаггүй, харин шилдэг мэргэжилтэн гэж байдгийг санан хүсэл мөрөөдөл, сонирхлоо дагаж сургууль, мэргэжлээ сонгоорой.

 


URL:

Сэтгэгдэл бичих