Ерөнхийлөгчтэй уулзах гэж байсан иргэд халдлагаар амиа алджээ

халдлага_bАфганистаны Жалалабад  хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэргийг эмнэлэгийн гадна дэлбэлсэн байна.

“Энэхүү террорист халдлагын улмаас 19 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан” талаар орон нутгийн цагдаагийн хэлтсээс уламжлав.

Амиа алдагсдын ихэнх нь шийтийн шашинтнууд байсан гэнэ.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Жалалабад хотноо хоёр өдрийн ажлын айлчлалын хүрээнд дээрх иргэдтэй уулзахаар явж байжээ.

Ерөнхийлөгч Гани халдлагын бүсэд ирэхээс урьтаж, амиа золиослогчид халдлага үйлдсэн байна.

Уг халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих