Цэргийн гэгээнтнийг дэмжигч дарга нарт хариуцлага тооцохыг шаардаж эхлэв

32227

Олон нийтийн сүлжээнд цацагдсан цоо шинэ дуулиан өчигдрөөс эрчээ авлаа. Энэ бол цэргийн гэгээнтэн гэх эрхмийн тухай болон түүнийг ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авч жагсаал зохион байгуулсан цэрэг, цагдаагийнхны талаарх хатуу шүүмжлэлүүд юм. Энэ талаар Монгол Улсын цэргийн гэгээнтэн гэх Их наран хутагтын зүгээс тайлбарлахдаа “Монгол улсын цэргийн гэгээнтэн Их Наран Хутагт томилолтоор ажиллаж, Төрийн их тахилгат Алтай таван богд уулыг тахиж, Цамбагарав хайрхан болон мөнх цаст бүхий л салбар уулсуудыг тахиж соён гэгээрүүлэх онцгой их үйлсыг бүтээлээ.” гэжээ. Мөн:

Харин үүнд ундууцсан иргэдийн зүгээс:

-Батлан хамгаалах яам, Хуульзүйн яам энэнд тайлбар өгнө үү. Одоо бүр арай хэтэрлээ. Нэг ламын өмнө парад хийж бүрэлдэхүүнээрээ мөргөж байдаг. Арай ч дээ.

-Цэргийн гэгээнтэн гэх шиг, нэг мөсөн бүх цэргийн жанжин хутагт гэчихээч, ийм балай юмнуудыг дэмжсэн дарга нартай хариуцлага тооцохыг шаардаж байна.

-Энэ арай хэтэрлээ.

-Төрийн албан хаагчид аа, шүтлэгтэй бол гэр гэртээ харьж номоо уншуул. Төрийн албан дээр төрийн ажлаа хий. Шашин шүтэх нь хүний эрх болохоос төрийн эрх биш. Ичиж үхлээ.

-Дорнод аймагт очиж ажиллаа гэнэ үү. Ямар ажил? Муу сэргэлэн жаалагч цаг агаарын мэдээ харж байгаад Дорнод явахаа мэднэ л дээ. Ийм юманд итгэж байдаг хүмүүс өнөөдөр ямар доод түвшинд вэ? Ийм балай нэг хүнээс айдаг, айсандаа мухараар шүтдэг хүмүүс өнөөдөр 21 р зуунд яана аа? Ядаж байхад балай чинь ямар ч эстэтикгүй (хүүхэд хараад айгаад уйлахаар) бас практик биш.”

-Манайх байлдааны онгоц биш Цэргийн ерөнхий гэгээнтэнтэй болжээ.

-“Төрийн минь сүлд өршөө” … Ийм Мунхарсан, Мангуурсан ТӨРийн нүүр үздэг үгүй эээээ мөн азгүй хүмүүсэээээ БИД /тэр гэж хэлэх үг ч олдохгүй байна ш дээ.

-МУ-ын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн гэх нэг дөвчин тодорч баруун 3 аймгаар өвчигнөж явна даа.Төр шашинаа хүндэтгэж бга нь энэ үү.

-Энийг зөвшөөрсөн даргад сануулга өгөө.

-Ингэж тэнэгтэхээ манайхан болчих хэрэгтэй, ядаж хүчний байгууллагууд ийм тэнэгүүдийг дагаж хошуурдаг нь юу вэ” гэх мэтчилэн бичиж байна.

Мөн энэ үйл ажиллагааг ЦЕГ-аас зохион байгуулаагүй болохыг мэдэгдэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Ямар учиртайг нь маргааш тодруулаад хэлнэ ээ та бүхэн түр хүлээнэ үү. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг ЦЕГ-аас зохион байгуулаагүй болно.” гэсэн юм.

Их наран хутагтын зүгээс асуудалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрээр өнөөдөр “Зодолдсон хүмүүс бяртай болдог, хэрэлдсэн хүмүүс цэцэн болдог. Чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж байгаа их заргач багш нартаа баярлалаа.” гэсэн нь олон нийтийн дунд өрнөж буй сэтгэгдэлд өгсөн хариу бололтой.

Түүний цахим хуудаснаас үзэхэд энэхүү үйл хэрэгтэй холбоотой зургуудыг зургадугаар сарын эхэн үеэс оруулж эхэлсэн байгаа юм. Харин өнгөрсөн амралтын өдрөөс л олон нийтийн сүлжээнд эдгээр зургууд олны анхааралд өртөж, шүүмлэл дагуулж, шаардлагуудтай тулж эхэлжээ.

Я.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих