ДОРНОД АЙМГИЙН 11 ХҮҮХЭД 800 ОНОО АВЧ УЛСДАА ТЭРГҮҮЛЖЭЭ

olloo_mn_1530524574_8ced29ac3bd2d1ba7639fc905be8df22c88b9484Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр, Өвөрхангай аймаг хоёрдугаар, Увс аймаг гуравдугаар, Дархан-Уул аймаг 4өрөвдүгээр, Баян-Өлгий аймаг тавдугаар байруудад шалгарсан албан ёсны дүн мэдээ гарсан билээ.

Ийнхүү нийт дүнгээр Дорнод аймаг улсын хэмжээнд дахин тэргүүлсэн бөгөөд Монголхэл, Математик, Хими, Биологи, Физик, Нийгмийн ухаан, Гадаадхэл гэсэн долоон хичээлээр манлайлж, 11 хүүхэд 800 оноо авсан амжилттай байна.

Тиймээс ЭЕШ-т 800 оноо авсан суралцагчдад аймгийн ЗДТГ-аас 1.0 сая төгрөг, бэлтгэсэн багшид нь 500 мянган төгрөг олгодог уламжлалтай гэнэ.

Ер нь сүүлийн жилүүдийн сурлага амжилтын буухиаг таслаагүй нийт төгсөгчид, тэднийг бэлтгэсэн багш нар, сургуулийн удирдлагууд, бодлого арга зүйгээр хангаж байдаг Боловсрол, соёл урлагийн газар, үргэлж дэмжиж байдаг аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн хичээл зүтгэлийн үр дүн байлаа гэдгийг Дорнод аймгийн ЕБС-ийн багш нар ярьж байна.

Мөн өмнөх жилд 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдлээ.

Жил ирэх тусам “Дорнодын боловсрол” өнгөжин дэвжиж амжилтаа ахиулж, баталгаажуулсаар байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.