Орос улс Уралын нуруунаас зүүн тийш хамгаалалт муу гэв

16823595b3ad0c74ecc331“Уралын нуруунаас зүүн тийш Оросын нутаг дэвсгэр Америк, Япон, Хятадын аюулын өмнө ямар ч хамгаалалтгүй юм” гэж “War Is Boring” сэтгүүлдбичжээ.

Сүүлийн жилүүдэд Орост зэвсэгт хүчнийг чамгүй шинэчилсэн хэдий ч энэ нь бүх “цоорхойг” нөхөж чадаагүйг Америкийн сэтгүүлд дурдсан байна. “Орос дахь цэргийн шинэтгэл жигд биш байгаа бөгөөд тус орны батлан хамгаалалтыг томхон дайнд бэлтгэл муутай хэвээр байлгаж буй чамгүй цоорхой байсаар байна” гэж “War Is Boring” сонинд бичжээ.

Уг сэтгүүл Оросын «Военно-промышленный курьер» сонинд нийтлэгдсэн материалыг иш татсан байна. Төвийн болон Дорнын цэргийн тойргийг “чамгүй бэхжүүлж, бараг бүрэн шинэчлэх” шаардлагатайг сонины нийтлэлд тэмдэглэжээ. “Хэрвээ Уралын нуруунаас баруун тийш тус орны батлан хамгаалалт дээд түвшинд байгаа бол зүүн тийшээгээ хасах үзүүлэлттэй байна” гэж «Военно-промышленный курьер» сонины материалд бичсэн байна.

Мөн энэ материалд Дорнын цэргийн тойргийн техникийг “эртний эд өлгийн зүйлсийн музейтэй” зүйрлэжээ. Оросын хувьд Хятад хамгийн их аюул болж байгаа бөгөөд энэ орны цэргийн хүчин чадал сүүлийн хэдэн арван жилд үлэмж нэмэгдсэн юм гэж сонинд бичсэн байна.

Уралын нуруунаас зүүн тийш Оросын нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд цэргийн нэн шинэ техник, танк, цэргийн тээврийн болон түлшээр цэнэглэгч нисэх онгоц, радио-электроникийн зориулалттай нисэх онгоцны тоог эрс нэмэгдүүлэх хэрэгтэй ажээ.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих