Төрийн албан хаагч таван настай охиныг хүчирхийлэхийг завджээ

32264

Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ хэргээр түүнийг өчигдөр орой баривчилсан байна. Сэжигтэн этгээдэд шүүхээс нэг сар цагдан хорих захирамж гаргасан аж.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн газраас  “Энэ сарын 1-ний өдөр таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  Сэжигтэн Н-г шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ”28 настай Н нь сумын нягтлан бодогч ажилтай. Түүнийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр цагдан хорьсон” гэж мэдээлсэн байна.


URL:

Нэр: c3j8vb5w4dxctv36cxct5x4wd Огноо: 12 August 2018

Title

[...]here are some hyperlinks to web sites that we link to mainly because we believe they are really worth visiting[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.