ЭМЧ НАР 24 ЦАГИЙН ДАРАА ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХГҮЙ

zuwЭрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ “Ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, анхан шатны эмнэлэг бүр дээр байгуулагдсан ажил хаялт зохион байгуулах түр хороодын дарга нарын төлөөлөл оролцсон хэвлэлийн хурал хийж байна.

Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд ажил хаялт хийх талаар удаа дараа мэдэгдсэн. Ажил хаялт зохион байгуулахад 24 цаг үлдсэн гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй байхаа. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоож хөдөлмөөр шударга үнэлүүлэхийн тулд тэмцсээр өнөөдрийг хүрлээ.

Сум орон нутагт, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ дутмаг, хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Үүнээс шалтгаалан сумын эмнэлэгт судас тариагаа ч хийж чадахгүй болсон өндөр настай сувилагч ажлаа хийсээр л байгаа. Мэргэжлийн бус хүн тариа хийж, хүний амь насанд хүрсэн тохиолдол гарсан байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдоход 24 цаг үлдсэн шүү гэдгийг Төр засгийн удирдлагуудад дахин хэлье” гэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих