ОРОН НУТАГТ ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЧ ЭХЭЛЖЭЭ

olloo_mn_1530669849_51b2e4e8bcf0a50450a397155e0ac8ccdd620f43Шатахуун импортлогчдод үнээ 90-120 төгрөгөөр нэмснээс болж орон нутагт шатахууны хомсдол үүсээд эхэлжээ.

Тухайлбал, Завхан аймгийн хэд хэдэн суманд АИ-92, АИ-80 шатахуун тасраад удаж байгаа гэнэ. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Шатахуунгүй болсон сумдууд аймгийн төвөөсөө бензинээ зөөврөөр зөөдөг болжээ.

Наадмын өмнө шатахууны үнийг нэмнэ гэж ярьж байсан импортлогчдод ямар ч хариуцлага тооцохгүй байгаад ард түмэн бухимдаж байна. Даварсан ШТС-иудад ямар ч хяналт байхгүй, хариуцлага үгүй, шалгаж байна гэх нэрийдлээр шаардлага тавиад хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрдөг.

Гэвч энэ байдал нь даамжирч өнөөдөр АИ-92 бензиний үнэ 2050 төгрөгт хүрсэнд ард түмэн цөхөрч, албан тушаалтнууд нь гайхахгүй байгаад олон нийт дургүйцэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.