Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ

36276620_1910830918976137_3661364636638248960_nНийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд байх малыг хориглосон бүсээс гаргахыг даалгажээ.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтсээс өнөөдөр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 4000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй таван өрхийн 50 гаруй малыг хорио цээрийн хашаанд шүилжүүлээд байна.

Дүүргийн ажлын хэсэг шуурхай ажиллаж, Баянзүрх дүүргийн хэмжээнд захирамжийн дагуу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих