Заамар сумын 200 гаруй гол горхи булаг шандын 70-80 хувь нь ширгэжээ

olloo_mn_1530841303_36660754_1043956809089150_2598422447774498816_nТөв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан Заамар” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийнэ.

Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Заамар сумын 200 гаруй гол горхи, булаг шандны 70-80 хувь нь ширгэсэн бөгөөд одоо нутгийг иргэд, хүн малын ганц ундаалга болсон Туул голын эрэг дээр алт олборлож байгаа тус компани голын эргийг тойруулан хашаа татсанаас малчид малаа бэлчээж чадахгүй хүндхэн нөхцөлд амьдарч байна.

Мөн Урт нэртэй хууль болон Монгол Улсын байгаль орчин, ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг зөрчин алт олборлож байгаа тус компанийг Төв аймгийн Байгал орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоон лацадсан боловч хууль зөрчин ажилласаар байгаа гэнэ.

Сумын удирдлагууд болон нутгийн иргэд тэмцэл өрнүүлж, төр засагт дуу хоолойгоо хүргэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаггүй.

Харин энэ сарын 2-нд дээрх компанийн захиалгат мэдээ гаргасанд нутгийн иргэд гомдолтой байна. Ард түмний татварыг мөнгөөр цалинждаг, иргэдийн дуу хоолой болох үүрэгтэй үндэсний телевиз газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа иргэдээс шатахуун, хоол, буудлын мөнгө гэж 250 мянган төгрөг авсан гэж нутгийн иргэд ярьж байна.

Түүнчлэн “Алтайн Хүдэр” ХХК-ийн Баян Базараагийнх гэгддэг “Эко алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дашчойнхор компани Монгол улсын бүх хууль тогтоомжид заасны дагуу 30 гаруй бичиг баримт бүрдүүлэн албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн боловч нотлох нэг ч баримт байгаагүй юм. Энэ мэт тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд баримт нотолгоо ой мэдээлэл хийх тул шударга үнэний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийнхэнд хандаад байна.

О.Сайхан
Оллоо.mn 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.