Rapper Gee-ийн зураг АНУ-ын музейд байршжээ

500bde317a252abe3e5f16df8fe482dfРеппер Gee өөрийн хөдөлмөр, авьяас билэгээрээ бусдаасаа ялгарч өдгөө залуусын сонсох дуртай үглэгчдийн нэг болсон. Түүний фанат нь зөвхөн Монголоор тогтохгүй гадаадын иргэд нэлээд байдаг юм билээ. Түүний донжтой зэвүүн дуугаралт, үглэлтийн хэмнэл нь эрхгүй хүмүүсийг татдаг. Дууныхаа үгийг төлөөлөл, зүйрлэл үл ашиглан шууд утгаар хэлэх нь түүний уран бүтээлийн нэгэн онцлох хэв маяг. Дуулхаас гадна хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд авсан тэр Монголын хип, хопчдын нэгэн том төлөөлөл гэж хэлж болохоор…

Тэрээр саяхан АНУ-ын Вашингтон хотод байдаг “Африк Америкийн Урлаг Түүхийн Музей”-д Монгол хүний зураг байдаг нь Gee байжээ. Саяхан өөрийн биеэр очиж тэрхүү зургаа үзсэн аж. Энэ тухайгаа хэлэхдээ Урд нь энд өөрийнхөө зургийг байгаа талаар хүмүүсийн илгээсэн мэссэж, зурагнаас л харж байлаа. Өнөөдөр өөрийн биеэр очиж нүдээр үзэв. Хаа байсан АНУ-ын нийслэлийн нэгэн музейд Монгол хүний зураг байна гэхээр сайхан санагдсаныг нуугаад яахав… Хорвоо дэлхий уужим, хийх юм их байна аа” гэсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих