Мэргэжлийн хяналтынхаан “Хятад луу” ресторанд шалгалт оруулъя

32382

Хятад элчингийн замын эсрэг талд байрлах “Хятад луу” ресторан нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол, хүнсээр үйлчилж буй талаар удаа дараа гомдлууд гарсаар байна. Уг газар үйлчлүүлэгчдээ үл тоон удаан хадгалсан түүхий эдээ олон төрлийн амтлагчаар амт үнэр, өнгө оруулан үйлчилсээр байгаа тухай гомдол өдөр бүр гарч байгаа ч үүнийг холбогдох хүмүүс нь анхааралдаа авахгүй байгаа нь хачирхалтай.  Уг нь тус газарт үйлчлүүлсэн  үйлчлүүлэгчдээс удаа дараа  гомдол гаргасан боловч рестораны захирал нь гэх  Ганзориг нь гомдол гаргасан иргэдийг  хэл амаар доромжилсон гэнэ. Тус рестораны хувьд 2011 онд хоолноос нь удаа дараа жоом гарсан гэж үйл ажиллагаагааг  хүртэл хаалгаж  байсан гэх мэдээлэл ч бий. Гэвч тус рестораны удирдлага дээгүүр доогуур гүйж байгаад буцаагаад үйл ажиллагаагаа сэргээлгэсэн аж. Гэтэл үйл ажиллагаагаа  сэргээсэн ч эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй үйлчилгээгээ өнөөдрийг хүртэл үзүүлсээр байна. Энэ асуудалд  мэргэжлийн байгууллагууд нь анхаарлаа хандуулах цаг хэдий болжээ.

Тиймээс иргэдийг сэрэмжлүүлэг болгох үүднээс  “Хятал луу” шиг чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг ресторанаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10638


URL:

Сэтгэгдэл бичих