Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

gol0007022018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Чигэстэй,  Хэнтий нуруунаас усжих Онон, мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Увс нуурын савын Баруутуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Хархираа, Баруунтуруун гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэж байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.