Оросоор ярилаа гэж амыг нь урж, машин доогуур шиджээ

26935285b4038093adde91Украины Сумы мужид нүүж ирсэн Донбассын уурхайчин болон түүний гэр бүлийнхнийг Оросоор ярьлаа хэмээн зоджээ. Эндхийн оршин суугчид эрэгтэйн амыг урж, машин доогуур шидсэнийг Украины УНИАН агентлаг мэдээлсэн байна.

Уурхайд 20 жил ажиллаж, 2 дугаар групптэй болсон Вячеслав Рожковыг Буймер тосгоны дэлгүүрийн хавьд явж байхад нь халджээ. Тосгоныхон түүнийг Украинаар ярихыг шаардсан байна.

“Тэд түүнийг дэлгүүрийн ойролцоох зам дээр чирч гарган, амыг нь уржээ. Эхлээд гурван хүн байсан бол, сүүлдээ бүр 9 хүн болсон. Тэд түүнийг машин доогуур шидэж, дайруулах гэсэн” гэж хохирогчийн гэргий ярьсан байна.

Завьж нь урагдсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн байгууллага болсон явдлыг тодруулахаармөрдөн шалгаж байгаа аж.

С.Инда

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.