Б.Чойжилсүрэн та яасан ханаж цаддаггүй юм бэ?

bfe7748b021bbf369a22c0c0d52f9b9eУИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн та их баян хүн, бас их ажилсаг мундаг хүн. Бас таныг шуналтай хүн байх гэж бид бүхэн ойлгож байна. Яагаад гэвэл та Өмнөговь аймагт нүүрс ухлаа ч гэх шиг, Тос тосон бумбын ордыг нураалаа ч гэх шиг, Төв цэнгэлдэхийн ойг сүйтгээд “Japan Town”- ны газрыг булаагаад, Нарны гүүрний олон нийтийн гэгддэг газрыг хувьдаа өмчлөөд авсан гэж дуулдах юм. Энэ бүхэн үнэн эсэхийг мэдэхгүй. Хэрвээ үнэн бол та яасан ханаж цаддаггүй ах вэ.

Чойжилсүрэн ах таны эзэмшлийн “Хурд групп” Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийг өөрчилж, “Эм Би Би Ди” ХХК-ийн Есөн- Эрдэнэ хороолол, “Наран” ерөнхий боловсролын дунд сургуулийн урд талаар гурван метр өндөртэй тоосгон хана барьсан.

Ингэж Их хурлын гишүүн, эрхэм ноён, Монголын толгой баячуудын нэг Чойжилсүрэн та манай сургуулийн хүүхдүүд бид бүхний эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань ноцтойгоор зөрчиж, бид бүхнийг үл тоож байна. Та Монголынхоо ирээдүйг боддоггүй юм уу. Монголд өнөөдөр хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө Бэлхийн тэнд аав, ээжээсээ зайрмагны мөнгө аваад зайрмаг авахаар гүйж явсан ах, дүү хоёрыг урсгал сөрсөн машин дайрч амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тоглоомын талбайдаа тоглож байсан хүүхэд хаалганы төмрөнд даруулж амиа алдлаа. Эмийн санд очсон хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа. Сүүлийн хэдхэн хоног дараалан болсон энэ аймшигт хэргүүдийг хараад бид бүхний сэтгэл шимширч байна.

Бидэнд өнөөдөр амьд явах баталгаа алга байна. Бүр