Энэ наадмын хамгийн залуу гавьяат О.Анужин

anujinТулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим хүнд төрийн дээд одон медаль гардууллаа. Төрийн шагнал хүртсэн эрхмүүдээс хамгийн залуу нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин байлаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр “Балетын урлагаар хичээллээд 13 жил болж байна. Дуурийн театрт ажиллаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл дагаж байна. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг олон улсад гаргасан чанартай уран бүтээл хийнэ гэж амлаж байна” гэлээ.

Түүний хувьд 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртэж байгаа юм.

О.Анужин саяхан болсон “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд өрсөлдөн  алтан медаль хүртсэн билээ.


URL:

Нэр: ecm5ynmcw354yvecthvtcgs Огноо: 3 September 2018

Title

[...]the time to study or take a look at the material or web-sites we have linked to beneath the[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.