Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ

Avarga_bat-erdene_sportМонголын үндэсний бөхийн холбооныхон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулжээ. Тэдний тавьсан шаардлагаар Б.Бат-Эрдэнийг хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьсан байна.

Албан бичигт “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэжээ. Түүнчлэн  тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.


URL:

Нэр: ijhh Огноо: 11 July 2018

Ene horvoo ertontsod oi gutmaar humuus ih boljee .avarga sain hun mgliin ard tumnii hairtai boh .hundeldeg .

Нэр: cwm85wtc45ntvwc4tw54t Огноо: 13 September 2018

Title

[...]one of our guests a short while ago suggested the following website[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.