Тэр Тимошенког дуурайх гэсэн бололтой

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан гэж бүсгүй бий. Хэдийгээр тэр чамгүй хөрөнгөтэй ч түүгээрээ баярхах дургүй нэгэн гэдэг юм билээ.

Үсээ ардаа боочихсон үргэлж нэг л тиймэрхүү хувцасладаг энэ эмэгтэй харин нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийг нэгэн дээвэр дор цуглуулсан “Гoo сарнай” ёслолын арга хэмжээнд үсээ ардаа сүлжиж үндэснийхээ хувцасаар гангарсан байсан нь олны нүдийг хужирлаж байсан.

Зарим нэг эмэгтэй түүнийг хараад Украйны Ерөнхий сайд асан Тимошенко хатагтайн стиль имижийг харуулах гэсэн бололтой хэмээн өөр зуураа шивнэлдэж байв. Ээ дээ энэ хүүхнүүд үү.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих