Гарьд Ө.Бат-Орших наадмаар барилдахгүй

32462

Улсын гарьд Ө.Бат-Орших өөрийн цахим хуудсаараа олон түмэнд хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ: “Монголын нийт ард түмэн, тэр дундаа монгол бөхийн үнэнч үзэгч, бөхийн хорхойтнууддаа миний бие энэ жил буюу АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдахгүй болсноо мэдэгдэж байна. МҮБХ нь надаас ямар нэг тайлбар авахгүйгээр, өөрт мэдэгдэлгүйгээр ‘барилдах эрх’ хаслаа хэмээн фэйсбүүк болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ асуудлаар БЗД ийн ИХАШШүүх барилдах эрх хассан нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гаргаад байгаа билээ. Хэдийгээр шүүхээр миний барилдах эрх сэргэсэн ч монгол төрийн наадам элдэв үймээнгүй, хэрүүл будлиангүй сайхан болж, монгол түмэн минь эвдрэл, хагарал, талцалгүй сайхан наадаасай гэж хүсэж энэ жил үзэгчийн суудлаас наадам үзэхээр шийдлээ. Намайг дэмжиж, харж, хүлээж суусан дэмжигч олон түмнээсээ хүлцэл өчье. Монгол түмэн минь магнай тэнэгэр сайхан наадаарай. Бид эвтэй байхдаа дийлдэшгүй байсныг түүх гэрчилнэ” гэв.


URL:

Нэр: 3ym4cwt5wvw3d5ynecyvcyrt Огноо: 18 August 2018

Title

[...]just beneath, are various entirely not connected sites to ours, having said that, they’re certainly really worth going over[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.