Хятадын бараа бүтээгдээхүүнд татвар ногдуулах шинэ жагсаалтыг бэлтгэжээ

32483
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Хятадаас импортолж буй 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах өргөжүүлсэн жагсаалтыг бэлтгэжээ. Энэ тухай АНУ-ын төлөөлөгч Роберт Лайтхайзер худалдааны яриа хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.
“Хятад улс шударга бус худалдаа хийж буй явдлаа өөрчлөхийг хүсэхгүй байгаа учраас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ийм шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь АНУ-д хохирол учруулж буй Хятадын худалдааны бодлогыг зогсоохыг уриалсан, үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу заавал авах хариу арга хэмжээ юм” гэж Р.Лайтхайзер цохон тэмдэглэжээ.
Хятадын 34 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бараанд 25 хувийн татвар ногдуулж байгаагаа өмнө нь АНУ мэдэгдсэн билээ. Түүнчлэн 16 тэрбум ам.долларын өртөг бүхий өөр 284 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд мөн ийм хэмжээний татвар ногдуулах хугацааг хожим зарлахаа Д.Трампын засаг захиргаа мэдэгдэж байсан юм. Хариуд нь Хятад улс АНУ-аас орж ирж буй 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, энэхүү жагсаалтад 16 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг нэмэхээ хатуу сануулсан юм.
10 хувийн татвар ногдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг ойрын өдрүүдэд нийтлэх аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: 3ym4cwt5wvw3d5ynecyvcyrt Огноо: 17 August 2018

Title

[...]Wonderful story, reckoned we could combine a handful of unrelated information, nevertheless definitely really worth taking a appear, whoa did a single find out about Mid East has got extra problerms too [...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.