Дархан, Сэлэнгийн зам үер автжээ

32516

Яг одоо Дархан, Сэлэнгэ чиглэл рүү зорчдог зам үерт автаж, зорчих хэсэг хязгаарлагдаад байна. Энэ талаар Замын цагдаагийн албанаас “Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” зоогийн газрын урд буюу Улаанбаатар хотоос 103 км-т бороо их орсны улмаас үер бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ чиглэлд авто замыг сонгож зорчихгүй байх, аялалд гарах хугацаагаа түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн бороо зогссоны дараа Төв аймгийн зам засвар, арчлалтын газраас тус авто замыг яаралтай засварлаж хэвийн байдалд оруулахаар ажиллана” гэж мэдээлэв.


URL:

Нэр: tx38nqcx5ct2qmx5ct254qwcxesd Огноо: 16 September 2018

Title

[...]the time to read or stop by the material or web sites we have linked to beneath the[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.