Хорватын ахлагч Л.Модрич: Миний хүүхэд нас үнэхээр хүнд бэрх өнгөрсөн

15316359815b4ae90d57bbc“Миний хүүхэд нас үнэхээр хүнд бэрх өнгөрсөн. Намайг 5хан настай байхад л Хорватад салан тусгаарлах дайн болж байлаа. Манайх яг дайны бүсэд амьдардаг байснаас болж өвөө минь бурхны оронд одож байлаа.
Бид тэндээс дүрвэгсдийн зуслан руу нүүж тэнд л аюулгүй байж болдог байв. Тэнд би анх цаасыг бөөрөнхийлж байгаад хөлбөмбөг тоглодог байж билээ. Хэдий аюулгүй гэж боддог байсан ч маш ойрхон зайд дэлбэрэлт болж буун дуун өдөр шөнөгүй л хангинадаг байв
Ингээд дайн дууссаны дараа би хөлбөмбөг тоглох болсон юм. Миний дэмждэг байсан клуб болох Hajduk Split баг намайг эгнээндээ авсангүй,тэд намайг хэтэрхий жижиг биетэй бас туранхай гэж үзсэн юм. Харин тэр үед миний аав надад урам зориг өгч “итгэл байгаа цагт үргэлж гэрэл асдаг юм хүү минь гэдэг байсан юм

Аав үнэндээ ямар ч мөнгөгүй байсан ч яаж ийгээд аргалан надад хөлбөмбөгийн пүүз авч өгөөд намайг хөлбөмбөгийн төлбөртэй сургуульд явуулж билээ.

Би аавынхаа урмыг өөрийнхөө итгэлийг алдахыг хүсээгүй,тэр өдрөөс хойш өдөр бүр хичээсэн. Би Хорватын шигшээд дуудагдах болж бүр Английн Тоттенхэмтэй нэгдэх болов. Гэхдээ тэр үед ч хүмүүс намайг дутуу үнэлж Англид энэ бяцхан жаал тоглож чадахгүй л гэдэг байв

Би тэдний буруу байсныг нотолсон. Лондонд 4 жил тоглоод дэлхийн хамгийн шилдэг клуб Реал Мадридад нэгдсэн. Тэнд очоод улсын аварга боллоо, Аваргуудын лигт 4 түрүүлээ. Мөн шигшээ багтаа 100 гарсан тоглолт хийж ахлагчийн туузыг гардаж чадсан
Намайг юу ч чадахгүй, хол явахгүй гэдэг байсан бүх хүмүүст баярлалаа, яагаад гэвэл тэд намайг энэ түвшинд хүрэхэд тусалж ирэлж хурцалсан юм. Итгэл байгаа цагт үргэлж гэрэл асдаг юм-урам зориг, итгэл найдвараа хэзээ ч битгий алдаарай.” гэжээ


URL:

Нэр: vye80e80mt5enfn5tcev5y6ec6 Огноо: 15 August 2018

Title

[...]we like to honor several other world wide web internet sites around the web, even when they aren’t linked to us, by linking to them. Under are some webpages really worth checking out[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.