Энэ ЗУН аялах ёстой МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

1. Увс аймаг, Хяргас нуур

Хяргас нуур нь Увс аймгийн их нууруудын хотгорт байрладаг. Албан ёсоор 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэгдсэн байна. Хяргас нуурны нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог. Харин Хэцүү хад хэмээх хадан цохио нь Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжилдэг ба заримынх нь орой уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагддаг ба үүнийг өөрийн нүдээр үзэх нь танд байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газрын гайхамшгийг мэдрүүлэх болно.

Энэ ЗУН аялах ёстой МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД Arslan.mn

2. Дорноговь аймаг, Дуут элс

Италийн жуулчин Марко Поло Төв азиар аялж явах үедээ Дуут элсийг бишрэн магтсан дурдатгал үлдээсэн байдаг. Тэрээр “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонстох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог нь үнэхээр гайхалтай” хэмээн бичжээ. Дорноговь аймгийн өмнөд захад орших энэхүү Дуут элс нь харахад ердийн нэг манхан шиг үзэгдэх боловч, оройд нь гарахад хөлд өртөн нурах элсэн ширхгүүд нь онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

Энэ ЗУН аялах ёстой МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД Arslan.mn

3. Дорнод аймаг, Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 километрийн зайд орших Буйр нуур нь манай орны хамгийн олон төрлийн загастай нуур гэдгээрээ алдартай. Тус нуурын урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Буйр нуур нь Увс, Хөвсгөл, Хар-Ус болон Хяргас нуурын дараа орох манай орны 5 дахь том нуур юм. Нуурын эргэн тойронд улаан номонд орсон ховор шувууд жиргэх нь нуурын үзэсгэлэнг улам бүр нэмэгдүүлдэг. Буйр нуур зуны турш жуулчдын хөлд дарагддаг ба очсон хүмүүс өглөөний 04 цагт мандах нарыг харах боломжтой.

Энэ ЗУН аялах ёстой МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД Arslan.mn

4. Завхан аймаг, Улаагчны хар нуур

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй тогтоцтой. Энэхүү нуур нь эргэн тойрондоо Товхошын сүрлэг уулсаар хүрээлэгдсэн бөгөөд нэг хэсгээрээ элстэй, хадтай нөгөө хэсгээрээ модтой тул байгалийн бүхий л хэв шинжийг агуулж чадсан үзэсгэлэнт