“Монголын Үндэсний Их Сургууль” нэртэй дээд сургууль нь ердийн хувийн сургууль болохыг анхаарна уу!

olloo_mn_1528679655_34688633_1733947353359215_6413144853131034624_n“МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” гэх уриа үгтэй Монголын Үндэсний Их Сургуулийн элсэлтийн сурталчилгаа сүүлийн үест олонтаа явах болжээ. Үүнтэй холбогдуулан, нэгэн зүйлийг анхааруулахад “Монголын Үндэсний Их сургууль” нь Монгол улсын ууган, төрийн өмчит Монгол Улсын Их Сургуультай ч ямар холбоо, хамааралгүй, Монгол улсад байгаа олон арван хувийн дээд сургуулийн нэг юм.

Тус сургуулийн нэрний хувьд илт бусдыг төөрөгдүүлэх сэдэлтэй байгаа бөгөөд гадаад харилцаандаа МУИС буюу National University Of Mongolia-тай адил Mongolian National University -гэсэн нэрийг ашиглаж буйг цаашид холбогдох байгууллагууд шалган, шийдвэрээ гаргах биз ээ.
Юутай ч “Монголын Үндэсний Их Сургууль”  гэдэг нэртэй дээд сургууль нь ердийн хувийн сургууль болохыг зарим элсэгч, эцэг эхчүүд ойлгох нь зөв болов уу?
Уг сургууль нь 1998 онд  Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан юм байна.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/92954

URL:

Нэр: Цэдэв Огноо: 17 July 2018

Энэ бол луйварын газар. Ямарч чадамж байхгүй, энд тэндхийн хог шаар цугларсан, та бүхнийг хоосон нэрээр хуурагч луйварчид шүү.

Нэр: cwnt54mxwct7nvencwv4ebycf Огноо: 5 August 2018

Title

[...]one of our visitors just lately proposed the following website[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.