Ким Жөн Ун орон нутгаар шалгалт хийж, гишүүдээ зэмлэв

712-1531883455p1cilm3fv9ldb11sdv4r14l71dsr3ПХЕНЬЯН. /Xinhua/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ард иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой эдийн засгийн бүтцийг бэхжүүлэх шинэ бодлогын хэрэгжилттэй танилцсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр бодлогыг амжилтгүй хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн намын орон нутгийн гишүүдийг шүүмжилсэн байна.

БНХАУ, ОХУ-тай хил залгаа Хойд Хамгёнг мужийн зүүн хойд нутгийн үйлдвэрүүд, усан онгоцны буудал, амралтын газар, ферм, цэргийн байгууллагуудад шалгалт хийснийхээ дараа тэрбээр, “муж хариуцсан намын хорооны гишүүд тодорхой чиглэлгүй ажиллаж, чухал бодлогыг үл тоомсорлож байна, энэ бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллах ёстой” гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тэрбээр сувиллын газарт шалгалт хийж, халуун рашааны эмчилгээнд зориулсан банн бохир заваан байгаа нь менежмент муугийнх юм гэж холбогдох хүмүүсийг зэмлэсэн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын хуралдааны үеэр ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах шийдвэрийг гаргасан билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих