АТГ-ын даргыг солих санаархалдаа ард түмний нэрийг бүү ашигла, Ерөнхийлөгч өө!

712-1531964900IMG_0873Хаврын чуулган хаалтаа хийж, сайд нар амарсан ч улс төр унтаа байдалд шилжсэнгүй. Хуучнаар бол өдийд Төрийн ордон ч, түм түжигнэсэн хот ч эзэнгүй шахуу байдаг сан. Гэтэл өнгөн талдаа Төрийн ордон эл хуль ч томчуудын өрөө хөл ихтэй байгаа сурагтай. Сонгуулийн жил арайхан болоогуй ч эрх мэдэл, албан тушаал гэгч ямархан хүчтэйг илтгэн хөшигний цаадах улс төр ид дүрэлзэж байна. Хэрвээ та анзаарсан бол АТГ-ыг гартаа оруулах гэсэн “Женко” ажиллагаа ид халуун дээрээ түүнтэй хамжиж, хавсайдсан нөхдийн ил, далд явуулга ч сценарийн дагуу өрнөсөөр байна. Энэ бүх үйл явдлыг цаг хугацааны дарааллаар нь хөөж үзье.
ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАЙР СУУРЬ 12 ХОНОГТ ӨӨРЧЛӨГДӨВ
2016 оны сонгуулийн үеэр “60 тэрбум”-ын гэх хэрэг мандаж, цагдаа шүүхдээ тулсан. Ингэснээр хууль шүүхийнхэн мөрдөж шалгаад эвлүүлэг буюу сонгуулийн үеийн хар пиар болохыг нь тогтоосноор хэргийг хаасан байдаг. Гэтэл энэ цаг хугацаанаас хойш жил гаруйн дараа буюу өнгөрсөн хавраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ эл асуудлыг сөхөж, УИХ-ын даргад шахалт үзүүлэх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэрбээр уг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах талаар ангийн нөхдөдөө мэдээлэл хүргүүлснээр 18 нь түүнийг дэмжсэн. Ингэснээр өнгөрсөн сарын 28-нд буюу УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхийн өмнөх өдөр 19 гишүүний гарын үсэг бүхий НЭЭЛТТЭЙ сонсгол зохион байгуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Үүнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын”-ынх гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн билээ. Уг мэдээлэлд “…Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашигласан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн дурдаад, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан байдаг. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй” гэсэн хариуг өгсөн.
Энэ үед Л.Оюун-Эрдэнэ гишуүн нээлттэй сонсгол зохион байгуулах л хүсэлтэй байлаа. Гэвч ердөө 12 хоногийн өмнөх үзэл бодол, хусэл нь өөрчлөгдсөнөөр энэ сарын 10-нд нээлттэй сонсгол бус ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ үеэр тэрбээр “Энэхүү үйл явдал нь “60 тэрбум”-ын хэрэг, “Чингис”, “Самурай” бонд, “Эрдэнэт”-ийн 49 хувь зэрэг замхран алга болж буй авлигын хэргүүдийн тухай УИХ сонсох нь зүйтэй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал хуулийн дагуу жилд нэг удаа тайлбар, өгч, гүйцэтгэлийг мэдээлэх ёстой. Биднийхувьд нэг жилийн хугацаанд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэг үр дүн гарахгүй байгаагаас харахад авлигын хэргийг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж байна. Бид энэ асуудлыг ард түмнийхээ өмнө, нээлттэй хуралдаанаар тайлбарлах нь зүйтэй юм. УИХ-ын хуульд нийт гишуүдийн гуравны нэг гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах үндэс бүрдэх юм. Тийм ч учраас УИХ-ын ээлжит бус чуулган баяр наадмын дараагаас АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбогдох сонсголоор эхлүүлэх ёстой” гэсэн. Энэ үеэр тэрбээр дээрх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахыг 25 гишүүн дэмжин гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн ч тэдний нэрсийг ил болгохоос татгалзсан юм. Гэтэл гарын үсэг зурсан гэх гишүүдийн 4-5-аас нь лавлахад ээлжит бус чуулган зарлах эсэхийг дэмжиж гарын үсэг зурснаа ч мэдээгүй байх жишээтэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ИЛГЭЭВ
Л.Оюун-Эрдэнэ гишүүн ердөө долоо хоногийн өмнө ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт гаргачихаад байхад Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад дахин өргөн барилаа. Ерөнхийлөгчийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй агаар нэг үндэслэлээр чуулганыг ээлжит бусаар хуралдуулъя гэчихээд байгаа. Албан бичигтээ тэрбээр “УИХ-ын нэр бүхий 26 гишүүн “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг. Тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны долоодугаар сарын 10-ны өдөр ирүүллээ” гэжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын өргөн барьсан албан бичигт “60 тэрбум”-ын гэх хэргээс гадна АТГ-ын дарга Х.Энхжаргалын нэрийг нэг бус удаа дурдаж буйг уншигч та анзаарсан болов уу. Энэ өнцгөөс нь харвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гээд байгаа хоёр хүнийг хоорондоо холбоогүй гэж харах шалтгаан олдохгүй байгаа юм. Гэлээ гэхдээ улс төрийн үзэл бодол, чиг хандлагаас нь үзвэл Л.Оюун-Эрдэнэ бол МАН-аар дамжиж улс төрд гарч ирсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол АН-ын хүн. Гагцхүү тэднийг ямар эрх ашиг нэг цэгт төвлөрүүлээд буйг таахад бэрх. Ямартай ч, тэд энэ удаад үзэл бодол нэгдсэн бололтой юм. Харин хэн хэнийх нь карьер цаашид хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Дээрх хоёр эрхмийн хавсайдсан дайралт бүрийн хариу байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр “Нэгийгээ муу муухай харагдуулах гэж зохион найруулсан бусармаг үйлдлүүд даамжирвал нэг хүнийг биш нийт улс үндэстнийг маань хордуулах аюултай. Худал хуурмаг мэдээллийн хойноос хөөцөлдөхгүй үл тоон хаядаг минь алдаа байж болох ч бүхнийг цаг хугацаа шүүнэ” хэмээн твиттер хуудастаа нийтэлснийг энд дурдаад илүүдэхгүй болов уу.
ТӨРИЙН ТЭРГҮҮН ХЭДИЙ БОЛТОЛ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРИХ ВЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ “Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон анхаарч шийдвэрлэвэл зохих асуудалд төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй уулзсан. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилсэн, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэхэд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бурэн харуулсан” хэмээн тодотгосон юм. Гэтэл яг үнэндээ ард тумэн гэж хэн бэ. Төрийн тэргүүн хэдий болтол барих барьцгүй субьектийг эх сурвалжаа болгох вэ. Ингэж нэхээд байгаагийн учир нь худалч хүнд АТГ-ын даргыг солих нь байтугай хаврын чуулган хэзээ завсарлаж, хэзээ ордгийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй малчид буюу хөдөөгийн иргэд. Хэрвээ Төрийн тэргүүн орон нутгийн иргэдийн нэрийг барих гэвэл тэр аймгийн тэр сумын иргэн тэр ийм хүсэлт ирүүлсэн гэвэл үнэнд илүү ойртоно. Гэтэл АТГ-ын даргыг солих гээд байгаа шалтгаанаа тэрбээр төдийгөөс өдийг хүртэл ард түмэн гэх барьцгүй үгээр халхалсаар ирлээ. Төрийн тэргүүн маань үнэхээр л ард иргэдийн, олон нийтийн санал хүсэлтийг ингэж их чухалчилдаг юм бол Ерөнхийлөгч болохдоо ард түмэнд амласан амлалтаа биелүүлээч. Орон сууцанд орох хүсэлтэй ч тоолоод өгөх мөнгө