Дэлхийд хамгийн тэнэг үхлээр бүртгэгдсэн Гарри Хоёын үхэл

Garry Hoy нь өнгөрсөн зууны Канадын нэрт өмгөөлөгчдийн нэг байлаа. Тэрээр Holden Day Wilson хууль зүйн фирмийн  Toronto дахь салбарын нөлөө бүхий албан тушаалыг эрхэлдэг байв. Тэдний офисс Toronto-Dominion төвийн 24 давхарт байрладаг байв. 1955 онд төрсөн уг эрхэм залуу насандаа эхлээд барилгын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд энэ нь түүний чинь сэтгэлийн сонирхол байв. Ийм ч учраас хэдийн хуульч болсон боловч уг мэргэжлийн сонирхлоо хэзээ ч гээгээгүй юм.

1

1990 он гэхэд тэрээр албан тушаал дэвшсээр хууль зүйн фирмийнхээ хүний нөөцийн албаны даргийн албан тушаалыг эрхэлж эхлэв. Ийнхүү дадлагын оюутнууд ирэх бүрд тэдэнд чин сэтгэлээсээ бүх зүйлийг тайлбарлаж өгөхийн зэрэгцээ өөрийгөө инженер мэргэжилтэй хүн хэмээгээд тус барилга ямар бат бөх болохыг харуулах үүднээс 24 давхрын офиссийн шилийг хамаг хүчээрээ мөргөн үзүүлдэг байв. Мөргөх бүрийд шил яг л байрандаа байсаар байдаг байлаа.

2

Ийнхүү олон жилийн турш хүмүүст барилгаа магтан бүхий л хүчээрээ мөргөж үзүүлсээр 1993 оны 7-р сарын 9-ны өдөр шинээр өмгөөлөгчийн эрх аван тэдний фирмд ажилд орохоор ирсэн залууст өөрсдийн барилгыг танилцуулж явахдаа уламжлал ёсоор уг барилга хэчнээн бат бөх болохыг үзүүлэх санаатай шилэн цонхоо хамаг хүчээрээ мөргөв. Яг л урьдын адил ямар ч нөлөө үзүүлээгүй бөгөөд Garry Hoy үүнийг улам батлахын тулд үг үйлдлээ дахин давтах үед шил гэнэт бэхэлгээнээсээ хөндийрөн улмаар Garry Hoy 91 метрийн өндрөөс том шилэн тавцан тэврэн газар унаж үхсэн түүхтэй. Энэ бол өнгөрсөн зууны хамгийн утга учиргүй, тэнэг гэмээр үхлүүдийн нэгээр бүртгэгдсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.