Хувиараа алт олборлогч хоёр иргэн нас баржээ

3

Хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амь нас хохирчээ.

Тодруулбал Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн “Шарын хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/  хувиараа алт олборлож байсан 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан 17:42 цагт очиж, 3 цаг 40 минут ажиллаж, тус сумын Дархан багийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суугч иргэн А /40 настай, эрэгтэй/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн Д /53 настай, эрэгтэй/ нарыг шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Гэвч сумын эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.