Дэлхийд тэргүүлэгч оюутны хотхон

6_fqZGc9gДанийн Копенгагений шинэ дүүрэгт “Орестате” дэлхийд нэгдүгээрт бичигдэх оюутны хотхон сүндэрлэсэн нь 2006 он. Дугуй хэлбэрийн 7 давхар, 360 өрөө бүхий 26 800 кв.м талбайг хамарсан дэлхийд цор ганц архитектур бүхий тансаг сууцны барилга юм.

Гал тогооны 30 хэсэгт 12 өрөө байх ба нэг гал тогоонд 4 хөргөгч, хоёр цахилгаан зуух байна.
Унтлагын өрөө 26-33 кв.м талбай эзлэх ба оюутан ганцаараа тохилог байдаг. 30 өрөө нь хоеулаа байхаар төлөвлөгдсөн учир 45 кв.м бүхий талбайтай.

Ариун цэврийн өрөөнүүд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Унтлагын өрөө бүхний цонх маш том, тагттай үдэш амарч суухад тохиромжтой сүүдрэвч байдаг.  Уг барилгын дотоод засал, хангамж оюутны тух тохь, сурч мэдэх бүх бололцоо нөхцлийг 100 хувь хангахыг хичээдэг учир олон орны оюутны байгууллагуудын шагналыг ихээр хүртсээр байна.

СайханУул

 



URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.