М.Салахын гайхалтай түүх үргэлжилсээр

15319704695b5003a576eb8Ядуу тосгоны хүү 90 сая хүнд итгэл найдварыг авчирч өдөр бүр шахуу дэлбэрэлт халдлага болж буй Ойрхи Дорнодын орнуудад нэг ч улс төрчийн хийж чадаагүй нөлөөг үзүүлж буй гэнэ.

Энэ хүн бол Мохаммед Салах
Египетийн шигшээ багийн тамирчин Мохаммед Салах төрсөн тосгон Нагриг рүү байнга мөнгө шилжүүлэн сургууль, Базуин эмнэлэг бариулан түүний тоног төхөөрөмж, эм тариа, түргэний машинуудын хамт бэлэглэжээ. Мөн битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайг байгуулжээ. Сургууль болон одоо баригдаж буй Залуучуудын Төвийг түүний нэрэмжит болгосоныг тосгоны захирагч Махер Шетия бахархан ярьж байна. М.Салах Рамадан сар бүрээр заавал тосгондоо нисч ирэн хүүхэд багачуудад тусламж хандиваа өгдөг байна.

Мөн Салах сарын орлого нь 400 египет фунт буюу 16,65 фунт стерлингтэй тэнцэх амьжиргааны түвшин доогуур 120 гэр бүлийн амьжиргааг залгуулдаг. 2017 оны 11 сард аавынх нь гэрийг хуу хоосолсон хулгайчийг цагдаа нар 2 хоногийн дараа баривчлахад аав нь шүүхэд хандсаныг Салах цуцлуулан хулгайч залууд бага хэмжээний мөнгө нэмж өгөн, өөрөө хөөцөлдөн ажилд оруулж аавыгаа болон бүхнийг гайхшруулан бусдад хандах хүмүүжлийн маш том ялгаа, асар их нөлөөг харуулжээ. 2018 оны ДАШТ д багаа ялалтанд хүргэн оролцох эрхийг авхуулсан Салахд египетийн бизнесмэн Мамдух Аббас гэгч баярлан тансаг харш бэлэглэхэд Салах татгалзан үнэхээр түүнийг хүндлэн өгч байга бол нутгийнхаа Хөгжлийн Санд мөнгийг нь өгөхийг хүсчээ. Салахын улсдаа өгсөн эхний хандив улсын мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэхээс хамгаалан э/з-н гүн хямралаас гарах эхлэл болжээ. Одоо дөнгөж 25 хан настай түүнийг пирамидаас хойшхи египетийн ард түмний 2 дахь гайхамшиг гэж 90 сая ард түмэн шүтэж, багын найз Басюни хэлснээр хүүхэд цагаасаа огтхонч зан ааш нь хувираагүй найз Салахыг нь мароккочууд, тунисүүд, саудынхан, эмиратууд, оманчууд, кувейтүүд бишрэн шүтэж футболкийг нь олж өмсөхийг хүсдэг ажээ.

Эх сурвалж: Ireedui Dash


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.