Жаргалсайхан “MCS” компанийн Оджаргалыг тендер хамахаа боль гэв

9648b187f6bace32c95e2063ecdb8488Цахим ертөнцөнд сүүлийн хэдэн сар идэвхтэй байгаа БНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр фэйсбуук дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан анхны видео цацалтаа хийсэн билээ.

Энэ үеэр тэрбээр хэд хэдэн асуудал ярьсны нэг нь MCS группын захирал Ж.Оджаргалд хандан хэлсэн үг байв. “MCS гэж компани байна аа даа. Энэ газар бүх л тендерийг авдаг, дарга нарыг авилгалдаж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Одоо энийг болих хэрэгтэй байна ноён Оджаргал аа. Үхэшгүй мөнхийн амьдралыг бурханаас хэнд ч олгоогүй шүү дээ. Одоо Оджаргалын хувьд нас зүс ч нэлээд явж байгаа байх, улс орноо бодох цаг болсон юм биш үү. Энэ ядарсан ард олноо бодох цаг болсон юм биш үү. Би энийг л хэлээд байгаа” хэмээн тэрбээр яриандаа дурдсан байв.

 


URL:

Сэтгэгдэл бичих