МАШ НУУЦ ТУШААЛ: “Оюун-Эрдэнээр туг тахиж харуул. Тэгвэл бусад нь чимээгүй болно”

35678

60 тэрбумын ярианы асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ гэж 19 гишүүний гарын үсэгтэй бичиг ѳргѳж нэг, Ээлжит бус чуулган зарлуулж 60 тэрбум, Эрдэнэт үйлдвэр, Хадгаламж банк, Чингис, Самурай бондын асуудлаар Нээлттэй сонсгол хийж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ гээд 25 гишүүний шаардлагыг ѳгч хоёр дахиа үзэж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүндхэн ѳдрүүдтэй нүүр тулах болж байх шиг байна.

Учир юу гэвэл ѳчигдѳр /2018.7.23./ эрхэм гишүүнтэй холбоотой МАШ НУУЦ ТУШААЛ ѳгѳгдсѳн байна. Уг тушаалд “Оюун-Эрдэнээр ямар ч үнээр хамаагүй туг тахиж харуул. Тэгвэл бусад нь чимээгүй болно. Бүх амьдралыг нь судал. Алдаагүй хүн гэж байхгүй. Олдохгүй бол зохио” гэсэн байна.

Тэрээр ийм тушаал ѳгчихѳѳд Завханыг зорьжээ. Түүнчлэн Нээлттэй сонсгол хийх тухай 19 гишүүний гарын үсэгтэй бичиг ѳргѳн барьснаас хойш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гар утсанд нэр алдар нь түгсэн “атаман”-ууд зэрэг нэр бүхий хэд хэдэн хүнээс дарамталж заналхийлсэн үг, утга бүхий мессэжүүд очсон байна. Ийн Л.Оюун-Эрдэнэ тэдний дургүйцлийг ихээхэн тѳрүүлж буй бѳгѳѳд ойрын ѳдрүүдэд түүний эсрэг элдвийн операци хѳврѳх нь тодорхой боллоо.

TOP Secret Mongolia

https://www.facebook.com/2609492749076983/photos/a.2609499025743022.1073741828.2609492749076983/2609513432408248/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих