92-р сургуулийн захиралд сахилгын шийтгэл ногдуулжээ

bbb6821d621d76ed0257167d3bfaf339Сургууль, цэцэрлэгтэй холбоотойгоор эцэг эхчүүдээс АТГ-д нэлэдэ их гомдол санал ирдэг бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор хяналт шалгалт хийж, зарим нэг сургуулийн удирдлагуудад арга хэмжээ авчээ.

Эцэг, эхчүүдээс голдуу анги тохижилт болон засвар нэрийдлээр сургуулийн захиргаа их мөнгө нэхээд байна гэсэн гомдол АТГ-д ихээхэн ирдэг аж. Тиймээс тус байгууллага  гомдолын дагуу хэд хэдэн сургуульд шалгалт хийжээ.

Тодруулбал, нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн зарим засварын хөрөнгийн асуудлыг эцэг эхийн хандив, санхүүгийн дэмжлэгийг авч гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Албан тушаалтан .., иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцаа авах хүсэхийг хориглоно”, 17.3 “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг тус тус зөрчжээ.

Үүнээс гадна тус сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн захирлын хувьд бэлнээр мөнгө хураах, хандив цуглуулах ажлыг зогсоогоогүй болох нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан байна.

Удахгүй хичээл сургууль эхлэн энэ төрлийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулсаар байх болно гэж АТГ-аас мэдээлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн 79-р сургуулийн арын хөл бөмбөгийн талбайд бага насны хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан мөн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авсан. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн юм.

http://dorgio.mn/p/91787


URL:

Сэтгэгдэл бичих