Жулиан Ассанж өөрийгөө 1500 доллараар үнэлэв

Дэлхийн хамгийн алдартай, нөлөө бүхий хакерч хэмээн нэрлэгдээд буй “Викилеакс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өөрийн намтраа ойролцоогоор 1.5 сая ам.доллараар үнэлжээ.

Тэрээр Их Британийн шоронгоос суллагдсаныхаа дараа хэвлэлийнхний хувьд хамгийн эрэлттэй хүн нь болсон. Саяхан тэрээр “Тhe Sunday Times” сонинд нэлээд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Сэтгүүлч түүнээс өөрийнх нь хувийн намтар, түүхийг сонирхон асуухад “Өмнө нь Knopf цахим хуудсыг үндэслэгч өөрийгөө 800 ам.доллараар үнэлж байсан. Харин Их Британийн Canongate-ийн үүсгэн байгуулагч 500 ам.долларын “ханштай” байсан” гэжээ. Тэгээд л тэр өөрийгөө 1500 ам.доллараар үнэлсэн байна. Түүнчлэн тэрээр “Би ном бичихийг хүсдэггүй. Миний тухай бичсэн бичээгүй дэлхий нийт мэддэг болсон” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих