“Гэрэлт гудамж”-ны шатрын хөлөг шиг зам иргэдийг бухимдуулж байна

15324799015b57c99d0fd27Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Гэрэлт гудамж өнгөө засч, зам нь хар цагаан өнгөтэй болсон нь иргэдэд таалагдахгүй, цахим ертөнцөд багагүй шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал, “Жоби” худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн санаачлага хандиваар холбогдох албаныхантай зөвшилцөн зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан болвч “Машинтай явахад нүд эрээлжилж, толгой эргэм өнгөөр алаглуулан будсан тул осол гарахгүй гэх баталгаа алга. Авто зогсоолоо шийдэж чадахгүй байж хэрэггүй зүйлд мөнгө зарлаа. Зам будаж байхаар ганц ч болов нүх таглаач” гэх мэт иргэдийн хатуухан шүүмжлэлтэй тулгараад байна.

Тус гудамж ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих