Тав хоногийн настай зам нэг удаагийн борооноор чанараа таниуллаа

35760

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон.

Уг замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа. Гэтэл өчигдрийн  орсон борооны улмаас шинэчлэн будсан өнгө хууларч, борооны усанд урсаж, дахин шүүмжлэл дагууллаа. Уг зам хийгдээд тав хоногийн нүүрийг үзээд буй.

Тэрбээр албан бус эх сурвалж тус замыг “Жоби” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд будаж тохижуулсан гэх мэдээлэл байсан. Ингэхдээ замын тэмдэг тэмдэглэгээ будах зориулалтын будаг ашигласан хэмээсэн байдаг. Мөн уг замыг засахад гурав хоног зам хаасан.
Хотынхоо өнгө төрхөнд анхаарсан хувийн хэвшлийхний хөдөлмөр сэтгэлийг иргэж үнэлж байв. Тэгвэл ийнхүү гурав хоногийн хөдөлмөр зүтгэл, цаг зав ийнхүү тав хоногийн настай байж.

Энэ талаар буюу гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.

FACT.MN

3576335764357603576135762


URL:

Сэтгэгдэл бичих