Анагаахын оюутнууд Г.Батбаатар захирлаас болоод суралцах эрхээ авч чадахгүй байна

olloo_mn_1461206724_7a10a1d5832bb119f239d747580899f6originalЕрөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллага, агентлагийн дарга нар,  сургуулиудын захирлуудыг наймдугаар сарын 1 гэхэд ажилдаа орж төрийн ажлыг үргэлжлүүлэхийг үүрэг болгоод буй. Наадмын дараах налгар өдрүүдэд зохион байгуулагдах наадам цэнгүүнд ач холбогдол бага өгөхийг зарим дарга, удирдлагуудад хатуухан сануулаад байна. Үнэндээ ч энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хур бороо элбэг хэдий ч үерийн аюул хэд хэдэн аймагт нүүрлэж хүндхэн өдрүүдийг анзаарахгүй өнгөрч боломгүй.  Мөн ердөө сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж оюутнууд хичээлдээ орно. Тэгвэл тэднийг хүлээж авахад сургуулийн хүрэлцээ, удирдлагууд ажилдаа ороход бэлэн үү. Хамгийн сүүлд авсан мэдээллээр наадмын өмнөх өдөр буюу  2018 оны долоодугаар сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тус тушаалыг Үндэсний аудитын газрын  2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэж Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргасан байна. Гэтэл АШУҮИС-ийн захирал өвчтэй гэдэг нэрээр ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа нь оюутнууд болон тэдний эцэг, эхчүүдийг бухимдуулаад байгаа аж. Тодруулбал, энэ жил тус сургуульд  элссэн оюутнуудын нэгэн ч суралцах эрхээ авч чадахгүй байгаа юм.  Тухайн оюутан суралцах эрхээ авсан тохиолдолд оюутны зээлэнд хамрагдах эрхтэй. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг салбар хариуцсан удирдлагуудаас шаардаж байна. Мөн тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг хууль бус үйл ажиллагаанд салбар хариуцсан захирлуудаа татан оролцуулахгүй байхыг эцэг , эхчүүдийн төлөөлөл илэрхийлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.