Н.Багабанди “Титэм үг” номоо зарж тэрбум 900 саяын хадгаламжтай БОЛСОН УУ ?

10(442)Наадамаар алтан агсарга бүсээр гангарсан “хийгүй ерөнхийлөгч” Н.Багабанди олон нийтийн анхааралд өртжээ. Хэвлэлээр түүний орлого хадгаламжийг нь онцлох болов. Экс ерөнхийлөгч зөвхөн 2017 онд 252 сая төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд 400 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. Мөн хувьдаа “Toyota Land Cruiser 100″ маркийн нэг, “Mercedes Benz ML350″ маркийн нэг автомашинтай. Үүнээс гадна хадгаламжиндаа 1 тэрбум 965 сая төгрөгтэй гэсэн нь олон хүний амыг ангайлгажээ. “Хийгүй” ерөнхийлөгч “Титэм үг” ном бичиж борлуулж байснаас өөрөөр орлого олох ажил хийж байгаагүй санагдана. Ганц номын борлуулалтаар бараг хоёр тэрбумын орлого олохгүй. Нийтлэлч Баабар маш олон төрлийн номыг олон мянган хувиар хэвлүүлж зарсан ч зах зээлээс тэрбум төгрөгийн л орлоготой ажилласан гэдэг. Ийнхүү насаараа төрийн ажил хийсэн албан хаагчил тэрбумын орлоготой байх нь гайхалтай. Үүний тоонд мөн л тэрбум гарсан хадгаламжтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дурдаж болно. Тэрээр олон жилийн өмнө эгч нь Өмнөд Солонгосоос мөнгө явуулдаг хэмээн орлогын эх үүсвэрээ тайлбарлаж байсан. Монголоос өөр оронд ийнхүү гэнэт хөрөнгөжсөн улстөрч, төрийн албан тушаалтанг АТГ, татвар зэрэг төрийн зохих албууд яаралтай шалгадаг.

http://www.nuuts.mn/news/20866


URL:

Сэтгэгдэл бичих