Н.Энхбаярын хүүг сэжигтнээр татсан байна

МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог нарын  өчигдөр  өнөөдөр дараалан хэвлэлийн бага хурал хийлгэв.
Саяхан ахмадын байгууллагаа байгуулсан МАХН-ынхан дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаа өнгөрсөн ням гаригт  зохион байгуулжээ.

Тус хуралд нийслэл, орон нутгийн 580 орчим төлөөлөл оролцсон бөгөөд Г.Сарантуяаг тэргүүнээрээ сонгосон байна.

Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог энэ үеэр : “Сүүлийн үед  МАХН, МАН нэгдэх нь гэсэн цуурхал тарж байна. Бид МАН-тай эргэж нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй. Хэвлэлд бичихдээ МАН-ынхан МАХН-д санал тавьж арван суудал өгье гэсэн байна лээ. Тийм зүйл болоогүй. Тэр арван суудал нь бидэнд хэрэггүй. Бидэнд ард түмэн засгийн эрхийг өгнө” гэж мэдэгдлээ.
Харин өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр тэрээр Н.Энхбаярын хүүг сэжигтнээр татсан тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Э.Батшугарыг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэрэгт шалгаж буй аж.

Б.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.