ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

-19022014-1392771181-1448614500-tarvagaБаянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл Онцгой байдлын газарт нь уржигдар иржээ.

Тодруулбал, тус аймгийн иргэн 24 настай Ц өндөр халуурч, бөөлжиж, суулгасан хордлогын шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн аж.

Эмч нарын үзлэгээр тарваган тахлын шинж тэмдэг байж магадгүй хэмээн Халдвартын тасагт тусгаарласан байна. Мөн ойр тойрных нь хүмүүсийг ч халдвар авсан байж магадгүй хэмээн тусгаарлажээ.

Иргэн Ц нь амралт зугаалгаар Баянцагаан суманд очоод тарваганы мах идсэний дараа дээрх шинж тэмдэг биед нь илэрсэн гэнэ. Харин уг асуудалтай холбогдуулан аймгийн ЗӨСҮТ-ийнхэн шуурхай ажиллаж лобаротарийн шинжилгээ авсан байгаа бөгөөд хариу нь тарваган тахал өвчин биш болох нь тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.