Баячууд, УИХ-ын гишүүд хаана амьдардаг вэ

Монгол Улсад одоогоор 5000 орчим тансаг харш байгаа гэсэн албан бус тоо байдаг аж. Харин манай төрийн томчууд, хөрөнгө чинээ баячууд жирийн иргэдийн зүүдэндээ ч үзэж харж байгаагүй тэр тансаг харшуудад амьдарцгааж байна. Эдний дунд өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ зэргийн тансаг хаусанд амьдрах бэл бэнчинтэй болсон нь бий ч, бас буруу замаар будаа тээсний хүчинд өдий дайтай яваа нөхөд ч байгаа. Ингээд хотын төвийн тансаг харшуудад хэн хэн хөрш зэргэлдээ амьдардгийг сонирхцгооё.

-“Villa Vesta” хотхонд /Бурхан багшийн хөшөөний урд/ “Алтжин”-гийн Г.Алтан, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “МТ”-ийн Б.Ганзориг, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Элчин сайд асан Л.Хангай нарынх амьдардаг. Бас энд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийнх амьдардаг гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр гэрчилдэг.

-“Dream land” хотхонд /ХААИС-ийн чанх ард/ Экс ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр дээд доод давхрыг эзэгнэн амьдардаг.

-“Royal castle” хотхонд /Чингис зочид буудлын ойролцоо/ “Алтжин”-гийн Г.Алтан /тэрбээр “Villa vesta” хотхонд ч бас харштай/, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “хэвлэлийн магнат” Ц.Балдорж агсных, “Бишрэлт”-ийн Г.Ариунболд, “Бурхан халдун” группын ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач Н.Мөнхдаш, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарынх тухалдаг гэнэ.

-“Green villa” /Чингисийн хойно/ Их аварга Д.Дагвадорж, Ерөнхий сайд Сү.Батболд, “Мантууш” ХХК-ийн эзэн бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Болороо, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Жаст” группын Батхүү, “Дорнын говь”-ийн Г.Дэлгэрсайхан, аварга Д.Сумъяабазар,”Мон Уран”-ы Б.Наранхүү нар амьдарч байсан бөгөөд сүүлийн үед энэ харшийн хөршүүд “Poyal County” хотхон руу хошуурцгааж байгаа гэнэ.

-“Оргил” хотхонд /Оргил рашаан сувиллын урд/ УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат, ҮШН-ын гэх тодотголтой Ё.Гэрэлчулуун, нийтлэлч Б.Баабар, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд Сү.Батболдын ах С.Бат-Очир, “Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэл хатагтайнх айлсчээ. Эднийг хамгийн эв түнжин сайтай хөршүүд гэдэг юм билээ.

-“Green house” хотхонд Кёкүшюзан, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Төрийн соёрхолт поп дуучин Д.Болд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Боловсролын  сайд асан Н.Болормаа, ГОК-ын Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, А.Сүхбат аварга, “Зочин бууз”-ын эзэн, Х ТҮЦ-ийн жүжигчин Н.Онон, “On & off”-ын захирал С.Ононбат, “Hero” энтертайментын Д.Баатар нар хөрш амьдардаг. Энэ хотхонд янз бүрийн ажил мэргэжлийнхэн амьдардаг бөгөөд голдуу урлаг, соёл, спортынхон байгаа биз.

-“Japan town” хотхонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд одоогоор тухалж байгаа гэнэ.

-“Орчлон” хотхонд Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх /сэтгүүлч Г.Уянга тэгж нотолдог, яг аль байр нь юм бэ заагаад өгөөч гэхэд “Би сайн мэдэхгүй байна” гэдэг/, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Гантөмөрийнх амьдардаг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.