Японы ажиллах хүчний дутагдлыг монголчууд нөхөх боломжтой

 211699-21072017-1500613878-1195801082-humuus_gudamjЯПОН ХАГАС САЯ АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ГЭЖ БУЙ ҮЕИЙГ АЛДАЖ БОЛОМГҮЙ   
Японы ерөнхий сайдаар улиран сонгогдсон Шинзо Абэгийн танхимын өмнө тулгарч буй хамгийн том сорилт нь хүн амын насжилт. Өнгөрсөн онд 941 мянган шинэ иргэн мэндэлсэн нь тус улс хүн амын тооллого явуулж эхэлсэн 1899 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болсон. Төрөлт ийнхүү түүхэнд байгаагүйгээр буурсан нь нас баралтын тоог нөхөж чадаагүй. Иймд 2017 онд Япон улсын хүн ам 400 мянга орчмоор цөөрчээ. Уг хандлага ирэх жилүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул тус улс эдийн засгийн хямрал дагуулах ажиллах хүчний хомсдолтой нүүр тулахад хүрээд байна.

Тус улсын 127 саяд хүрээд буй хүн ам нь 2050 онд 100 сая болж буурна хэмээн Засгийн газраас нь таамаглажээ.

Харин Financial Times сонин хүн амын насжилт энэ хэвээрээ үргэлжилбэл 2065 онд Япончууд 88 сая, 2115 онд 51 сая болтлоо буурна гэсэн судалгааг онцолсон байна. Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хумигдаж, улсын ДНБ-ий хэмжээ буурч, эдийн засаг царцах эрсдэл хүлээж буй юм.

Тиймээс Шинзо Абэгийн танхимаас хөдөө аж ахуй, нийгмийн халамж, барилга, зочид буудал, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг таван салбарт 2025 он гэхэд хагас сая ажиллах хүч гаднаас авахаар зэхэж буйгаа олон нийтэд мэдээлээд байна. Ялангуяа 2020 онд болох Токиогийн олимпыг угтаж ирэх хоёр жилд гаднын ажилчдын тоог чамгүй нэмэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Япон хэлний болон зарим шалгуурыг зөөллөх аж. Японд гаднын ажилчид ихэнхдээ оюутны болон дадлагажигчийн визтэй байдаг.

Харин энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр цагаачлалын журамд нь багагүй өөрчлөлт орох юм. Энэ нь БНСУ-д ажиллах гэж хэдэн мянгаараа өдөр шөнөгүй урт дараалалд зогсдог Монголчуудын хувьд бас нэг боломж. Өдгөө БНСУ-д албан ёсоор 36 мянга, албан бусаар 100 орчим мянган Монголчууд ажиллаж, амьдарч буй. Тэдний 12 мянга гаруй нь өр, зээлээ дарж, мөнгө цуглуулахын тулд “хараар” ажиллаж байгаа.

Харин Японд 8300 гаруй Монголчууд амьдарч байна. Монголчууд БНСУ-д гэрээгээр ажилладаг болоод удлаа. Тэнд очоод мөнгө хураагаад, зорилгоо биелүүлээд ирсэн хүн тун олон. Сүйхээтэй зарим нэгэн нь тэнд сурсан ажлаа энд бизнес болгож чадсан. Оймс, хувцасны үйлдвэрээс эхлээд барилга, тавилгын үйлдвэр ч байгуулж байна. Харин Японд очсон Монголчуудад үүнээс илүү боломж харагддаг. Нэгэнт л хүний нутагт мөнгөний төлөө махаа зулгааж ажиллаж байгаа хойно өөрт аль өгөөжтэйг сонгосон нь дээр гэдэг нь мэдээж.

• Японы хөдөө аж ахуй, нийгмийн халамж, барилга, зочид буудал, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг таван салбарт ажиллах хүч хомсоджээ.
• Ажил олгогчид сайн ажилтан олох нь хамгийн хүнд бэрхшээл болсныг онцолж байна.
• Амласандаа хүрэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах зэрэг япон хүний мөн чанар лугаа болсон зан чанаруудад ч суралцаж болмоор санагдана.

Тус улсад өнгөрсөн оны байдлаар 2.5 сая орчим гаднын иргэд ажиллаж, амьдарч буй. Япон дахь цагаачдын тоогоор Хятад, Солонгос, Вьетнам, Тайван, Бразил зэрэг орон эхний тавд багтдаг бол Монгол улс 25 дугаарт бичигдэж байгаа юм. Япон бол техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

Ялангуяа, үйлдвэрлэл, бизнесийн салбарын ашгийг огцом нэмж буй хиймэл оюун ухааны салбар нь өндөр хөгжсөн. Ер нь энэ улсын аль ч салбарт ажилласан Монголд нутагшуулахаар шинэ санаа, шинэ технологид суралцах бүрэн боломжтой.

Манайд Япончуудаас үлгэр жишээ авсан нийгэмд тустай бизнесийн нэг бол “Шинэ Монгол” сургууль. Японд багшаар ажиллаж байсан эрхэм Япон сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэхээр зорьсон нь биеллээ олсон. Энэ мэтээр Япон улсын хөгжил дэвшлээс суралцах зүйл бидэнд их бий. Үгүй юм гэхэд тэнд ажиллаж буй хэн ч суурин иргэншлийн соёл, Япон хүмүүжилд бага ч гэсэн суралцдаг.

Усыг нь уувал ёсыг нь дагана гэж ярьдагчлан тэнд очсон хэнбугай ч улаан гэрлээр зам гарахгүй, гудамжинд хог хаяхгүй байх зэрэг энгийн соёлыг сурдаг.

Цаашлаад хүнийг хүндэтгэх, амласандаа хүрэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах зэрэг Япон хүний мөн чанар лугаа болсон зан чанаруудад ч суралцаж болмоор санагдана. Энэ бол Монгол залууст дутагдаж, ажлын байранд гологддог зан чанарууд.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын 2017 оны судалгаанд оролцсон ажил олгогчид сайн ажилтан олох нь хамгийн хүнд бэрхшээл болсныг дурдсан байна. Тэд туршлага, мэдлэгээс илүү ажилтнуудын төлөвшил, харилцаа, хандлага, тогтвор суурьшил, хариуцлага зэргийг харгалздаг болсон гэдгээ ч өгүүлжээ.

Харин ийм шаардлага хангасан боловсон хүчин манайд дутагдаж буй. Бэлтгэх гэж өчнөөн л жил чармайлаа. Өнөөдөр гэхэд барилгын салбарт өдрийн 50-60 мянган төгрөг амлаад ч ажиллах хүн олдохгүй болсон байна. Ихэнх нь аль болох биеийн амрыг харсан, цалин өндөртэй ажил хийх хүсэлтэй. Ажлаа тасалдаг, архиддаг, ажлаа нэр төдий хийдэг учраас барилгын салбарынхан Хятадуудыг илүү үзэх хандлагатай болж.

Тиймээс Япон улс ажиллах хүч авах нөхцөлөө сулруулж буй энэ үеийг ашиглан ажиллах хүчээ, залуучуудаа чадавхжуулах боломж нээгдэж байх шиг. Японы Засгийн газар 2020 оны олимпыг угтсан бүтээн байгуулалтад Филиппинчүүдийг барилгачин, Тайваньчуудыг инженер, Солонгосчуудыг гэрэл, техникийн ажилтнаар, Индонезуудыг тогоочоор ажиллуулах сонирхолтой байгаа аж. Харин Монголчууд ур чадвараараа эдгээр салбарын алинд нь ч гологдохооргүй.

Төрөөс Монгол залуучуудаа Японд ажиллах боломжийг нь нээгээд өгчихвөл тэд мэдлэг, чадвараас гадна хүмүүжил, соёл өвөртлөн ирэх нь гарцаагүй. Гаднын ажиллах хүчийг Япон орон урин дуудаж буй энэ үеийг бид залуусаа чадавхжуулж, бизнесийн салбараа төрөлжүүлэхэд ашиглавал яасан юм бэ. Дэлхийн хамгийн хөдөлмөрч ард түмний хөгжлийн галаас нь цуцал авчирч, улсдаа нэмэрлэх боломжийг алдмааргүй байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Нэр: Hotel & Resort Огноо: 30 January 2019

We’re a group of volunteers and opening a new scheme in our community. Your site offered us with valuable info to work on. You’ve done a formidable job and our whole community will be thankful to you.

Нэр: Make Money on Auto-pilot Огноо: 3 February 2019

You should check this out…

Here are some absolutely unrelated web-sites to ours, however, just take a second to visit …

Нэр: renovation Огноо: 10 February 2019

Excellent goods from you, man. I have understand your stuff previous to and you’re just too fantastic. I actually like what you’ve acquired here, certainly like what you’re saying and the way in which you say it. You make it entertaining and you still take care of to keep it sensible. I cant wait to read far more from you. This is really a wonderful site.

Нэр: jazz Огноо: 10 February 2019

Hey There. I found your blog using msn. This is a very well written article. I’ll make sure to bookmark it and return to read more of your useful information. Thanks for the post. I will definitely comeback.

Нэр: medical school Огноо: 10 February 2019

I loved as much as you will receive carried out right here. The sketch is attractive, your authored material stylish. nonetheless, you command get bought an impatience over that you wish be delivering the following. unwell unquestionably come further formerly again since exactly the same nearly very often inside case you shield this increase.

Нэр: Culture Огноо: 14 February 2019

I’m really impressed with your writing skills and also with the layout on your weblog. Is this a paid theme or did you modify it yourself? Anyway keep up the excellent quality writing, it’s rare to see a great blog like this one today..

Нэр: remodeling Огноо: 14 February 2019

Heya i’m for the first time here. I found this board and I find It really useful & it helped me out much. I hope to give something back and aid others like you aided me.

Нэр: travel agency Огноо: 14 February 2019

Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get in fact enjoyed account your blog posts. Any way I’ll be subscribing to your feeds and even I achievement you access consistently quickly.

Нэр: Jeff Nesmith Огноо: 19 February 2019

SweetWonderful blog! I found it while browsingsurfing aroundsearching on Yahoo News. Do you have any tipssuggestions on how to get listed in Yahoo News? I’ve been trying for a while but I never seem to get there! ThanksMany thanksAppreciate itCheersThank you

https://weheartit.com/entry/326511921

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.