Хугацаатай өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хэлэлцэв

38292865_266640404121279_1243506376378941440_n-624x351НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна.  Яг одоо хуралдаанаар НИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас НЗДТГ-т өгсөн үүргийн биелэлтийн талаар хэлэлцэж байна. 2018 оны эхний хагас жилд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас 3 тэмдэглэлээр 15 заалттай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 11 тэмдэглэлээр 16 заалттай, нийт 14 тэмдэглэлээр 31 заалт бүхий үүрэг, даалгаврыг нийслэлийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагуудад өгчээ. Эдгээр үүрэгт Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн 2018 оны зээлийн зарцуулалтын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны явцын тайланд үндэслэн гаргасан 158.5 тэрбумын нэмэлт төсвийг шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, нийслэлээс  улсын төсөвт төвлөрүүлдэг төсвийг нийслэлд зарцуулдаг болох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж зөвшилцөх,  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэн авах талаар зэрэг асуудлаар санал хүргүүлэх үүрэг даалгавар өгсөн байсан юм.

Тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тухай мэдээг нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагуудаас авч нэгтгэж,  хэрэгжилтийн үр дүнг тооцсон бөгөөд дундаж үзүүлэлт нь 81.9 хувийн гүйцэтгэлтэй  “хэрэгжих шатанд 90%“ буюу “Хангалттай”  гэсэн үнэлгээтэй байна гэж танилцууллаа.

Ажлын хэсэг байгуулахаар болов

Мөн хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт бололвсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах албан тушаалтны нэрсийг баталлаа. Ажлын хэсэг 13 хүний бүрэлдэхүүнтэй батлагдав.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.