Өнөө шөнө усархаг аадар бороо орно

35946

Өнөө шөнө, маргааш өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих