Аль-Каидагийн босогчид шоронгоос оргожээ

Йемений өмнөд нутагт оршдог Аден хотын төв шоронгоос 14 хоригдол оргосны 12 нь террорист «Аль-Каида» байгууллагын босогчид болох тухай телевизийн «Аль-Арабия» суваг мэдээлжээ. Йемен бол Осама бен Ладены гэр бүлийнхний төрөлх нутаг юм.

Түүний эцэг нь тус улсын Хадрамаут /Сана хотоос 700 км зайтай оршдог/ мужаас гаралтай бөгөөд уг муж хүрэхэд хэцүү бас дээр нь засаг захиргаа нь сул учраас террористуудын орогнодог газар болжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсад олон тооны халдлага үйлдэж, барууны орнуудын дипломат төлөөлөгчдийн болон аюулгүй байдлын газрууд тэрчлэн нефтийн орд газар гэх мэт аж үйлдвэрийн объектуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар байгаа юм.

Нэгдүгээр сарын сүүлчээр ард олны бослого хөдөлгөөн эхлэх үед засаг захиргааны хяналт үгүй болсныг далимдуулан хэт давруу үзэлтнүүд Йемений өмнөд болон зүүн нутагт өөрсдийн байршлыг улам бэхжүүлжээ. Түүгээр зогсохгүй хэд хэдэн хотыг эзлэн авсан байна. Өнгөрсөн сарын сүүлээр бүрэн эрхээ өөрийн орлогчид шилжүүлэн өгсөн ерөнхийлөгч Али Абдалла Салехыг эсэргүүцэгчид түүнийг эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд «Аль-Каида»-гийн сүрдүүлгийг ашигласан гэж буруутгаж байсан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.